Египет-Газын зурвасыг холбосон хилийн шалган нэвтрүүлэх боомтыг 20-ны өдөр нээнэ
2023, 10 сарын 20. 3:580

Франс Пресс агентлагийн мэдээлснээр, Израиль болон Хамас бүлэглэлийн хооронд дэгдсэн дайны улмаас хүнд байдалд байгаа Газын зурвас орчмын оршин суугчдад тусламжийн бараа хүргэх боломжийг олгох үүднээс Египетээс Газын зурвас хүртэлх хилийн шалган нэвтрүүлэх боомтыг 20-ны өдөр нээхээр болсон талаар онцлов.

Египетийн засгийн газрын мэдлийн Аль-Кахира телевизээс иш татан орон нутгийн цагаар 19-ний өдөр тус мэдээнд дурдсанаар “Палестины ард түмэнд хүмүүнлэгийн тусламж хүргэхийн тулд Рафах хилийн шалган нэвтрүүлэх боомтыг баасан гарагт нээх болно” хэмээн өгүүлсэн байна.

Газын зурвасын өмнөд хэсэг болон Египетийг холбосон бараг цорын ганц гарц болох Рафах шалган нэвтрүүлэх боомтын өмнө дэлхийн улс орнууд болон олон улсын байгууллагуудаас хүргэгдсэн 150 гаруй ачааны машин бүхий тусламжийн бараа зорьсон газартаа хүрэхээр ар араасаа дугаарлан зогссон байдалтай байгаа аж.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены өмнөх өдөр нь Израильд хийсэн айлчлалын дараахан Израиль болон Египет улсууд Газын зурваст хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэх тухай нөхцөлт тохиролцоонд хүрсэн байна.

Израилийн тал зөвхөн хүнс, ус, эм тариа оруулах шаардлагыг тавьсан бөгөөд тусламжаар орж ирсэн бараа бүтээгдэхүүнүүд Хамас бүлэглэлийнхэний гарт орохгүй байх ёстой гэх зэрэг нөхцлийг тавьжээ.

Египет улсын зүгээс тусламжийн бараа бүтээгдэхүүний цувааг аюулгүй нэвтрүүлэх зэрэг “аюулгүй байдлын баталгаа"-г шаардсан байна.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35