АНУ: Орон сууцны борлуулалт сүүлийн 13 жилд байгаагүй доод хэмжээнд хүрчээ
2023, 10 сарын 21. 3:010

АНУ-д орон сууцны борлуулалт сүүлийн 13 жилийн хамгийн доод түвшинд хүрчээ. Ипотекийн зээлийн хүү жилийн 8 хувь хүртэл өсөхийн хэрээр эрэлт буурч, орон сууц эзэмшигчид ч өөрийн байр сууцаа зарахаас татгалзах болсон байна.

Орон нутгийн цагаар 19-ний өдөр Үндэсний Реалторуудын холбооны зүгээс мэдээлснээр, өнгөрөгч 9-р сард орон сууцны борлуулалт 3.96 сая болж, өмнөх сараас 2 хувиар буурсан болохыг онцлов. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.4 хувиар буурснаас гадна 2010 оны 10-р сараас хойших хамгийн доод үзүүлэлт юм.

Орон сууцны борлуулалт ийнхүү буурч байгаагийн гол шалтгаан бол ипотекийн зээлийн хүү нэмэгдсэнээс гадна улирлын онцлог мөн нөлөөлсөн хэмээн салбарын шинжээчид үзжээ. АНУ-ын Холбооны орон сууцны санхүүжилтийн корпораци өнгөрөгч 12-ны өдөр мэдээлснээр, 30 жилийн хугацаатай тогтмол хүүтэй орон сууцны зээлийн дундаж хүү жилийн 7.57 хувьд хүрсэн нь өнгөрсөн долоо хоногоос 0.08 нэгжээр, жилийн өмнөхөөс 0.65 нэгжээр өссөн үзүүлэлт болсныг дурдсан байна. Энэ нь 2000 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

Үндэсний Реалторуудын холбооны ахлах эдийн засагч Лоуренс Юн "Орон сууцны нийлүүлэлт хязгаарлагдмал байгаагаас гадна хоног хоногоор өсөж буй ипотекийн зээлийн хүү нь орон сууцны борлуулалтын зах зээлд саад болж байна" гэж дүгнэв. Ипотекийн зээлийн хүү жилийн дөнгөж 3.5 хувьтай байхад зээл авсан орон сууц эзэмшигчид хуучин байраа зарж, жилийн 8 хувийн хүүтэй шинэ орон сууц худалдан авах сонирхолгүй байгаа нь тодорхой юм.

Түүнчлэн орон сууцны борлуулалт буурахад хүйтний улирал эхэлсэн нь ч мөн нөлөөлж байх магадлалтай. Ипотекийн зээл олгогч банкнуудын холбооны ахлах эдийн засагч Майк Фратантони "Орон сууцны борлуулалт жилийн хэмжээнд хамгийн удааширдаг дөрөвдүгээр улирал мөдхөн болох гэж байна. Ипотекийн зээлийн хүү сүүлийн хэдэн жилийн хугацаанд байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн энэ үед борлуулалт бүр ч буурах нь дамжиггүй” хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Тодруулбал тус улсын орон сууцны зах зээл санхүүгийн шинэ улирал эхлэх үед буюу хавар, зуны улиралд идэвхтэй байдаг бол хүйтний улирал буюу намар, өвлийн цагаар удааширдаг болохыг судалгаанаас харж болохоор байгаа юм.

Нөгөөтэйгүүр зах зээлд үл хөдлөх хөрөнгийн нийлүүлэлт ховор байгаагийн улмаас орон сууцны үнэ өсөх үзэгдэл ажиглагдах болжээ. Тухайлбал өнгөрөгч 9-р сард хуучин орон сууцны дундаж үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.8 хувиар өсөж 394,300 ам.долларт хүрсэн байна. Ипотекийн зээл олгогч банкнуудын холбооны мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт ипотекийн зээлийн хүсэлтийн тоо 1995 оноос хойших хамгийн доод хэмжээнд хүрч буурсан гэжээ.

АНУ-ын орон сууцны зах зээлийн зогсонги байдал нь хэрэглээний болон хөдөлмөрийн зах зээл идэвхтэй хэвээр байгаатай урвуу хамааралтай байгаа нь ихээхэн анхаарал татаж байна. Өнгөрсөн 5-р сараас хойш хэрэглээ өсөх хандлага хадгалагдсаар байгаа бөгөөд өнгөрсөн сард АНУ-ын жижиглэнгийн борлуулалт өмнөх сарынхаас 0.8 хувиар өссөн нь Уолл Стритийн таамаглалаас (0.3%) нэлээд давсан үзүүлэлт болов. Тэрчлэн өнгөрсөн долоо хоногт ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргагчдын тоо 13,000-аар буурснаар өнгөрөгч 1-р сараас хойших хамгийн доод түвшинд мөн хүрсэн байна.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35