Chevron АНУ-ын газрын тосны хайгуулын компанийг 53 тэрбум ам.доллароор худалдан авахаар болжээ
2023, 10 сарын 24. 4:030

АНУ-ын газрын тосны салбарын томоохон компаниудын нэг болох Chevron Америкийн эрчим хүчний Hess Corporation компанийг 53 тэрбум ам.доллароор худалдаж авахаар шийджээ.

Chevron компани орон нутгийн цагаар 23-ны өдөр Hess Corporation компанитай хөрөнгийн биржийн гэрээ байгуулснаа зарлав.

Тус хэлцэлд Hess Corporation компанийн хувьцаа эзэмшигчид эзэмшиж буй хувьцаа бүртээ Chevron компанийн 1.025 ширхэг хувьцаа авах аж. Гэрээний нөхцлийн дагуу Hess Corporation компанийн өрийг нэмж тооцсноор тус компанийн үнэлгээ нийтдээ 60 тэрбум ам.доллар болж буй гэнэ.

Тус компани нь газрын тос, байгалийн хийн хайгуулын чиглэлээр ажилладаг бие даасан эрчим хүчний компани юм. Тэрчлэн АНУ, Африк, Өмнөд Америкт хэд хэдэн хайгуул, олборлолтын төслүүдийг хэрэгжүүлдэг байна. Ялангуяа Hess Corporation компани нь газрын тос олборлолтоороо сүүлийн үед “толгой цохих” болоод буй Өмнөд Америкийн Гайана улсын газрын тосны ордуудад бизнесийн эрх эзэмшдэг аж.

Энэхүү худалдан авалтаар Chevron компани Гайанагийн 11 тэрбум баррель гаруй нөөцтэй далай доорх уурхайн 30 хувийг эзэмших эрхтэй болж буй юм.

Түүнчлэн энэхүү нэгдлийнхээ “ачаар” Chevron компани Мексикийн булан болон Баккен дахь Хойд Америкийн занарын газрын тосны ордуудыг эзэмшихээр болж байна. Гэсэн хэдий ч эдгээр газрын тосны ордууд Техасын Пермийн сав газартай харьцуулахад тун бага нөөцтэйн дээр олборлолт аль хэдийн дээд цэгтээ хүрсэн хэмээн шинжээчид үздэг юм.

Third Bridge судалгааны хүрээлэнгийн шинжээч Питер МакНалли энэхүү нэгдэлтэй холбоотойгоор “Chevron компанийн хамгийн том “олз” бол Гайанагийн газрын тосны орд" хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.

Гайанагийн газрын тосны ордыг анх 2015 онд илрүүлсэн бөгөөд хайгуул, ашиглалтын ажил үргэлжилж, батлагдсан нөөцийн хэмжээ ч нэмэгдсээр байгаа тул дэлхийн газрын тосны салбарынхны анхаарлыг татсан газар болоод байгаа билээ.

Chevron-ийн өрсөлдөгч ExxonMobil компани Гайанагийн газрын тосны хайгуулын ажил эхэлсэн тэр цагаас хойш тус төслийн бүтээн байгуулалтын ажлыг удирдаж байгаа юм.

Chevron компанийн зүгээс “Hess-ийг худалдаж авч буй явдал нь бизнесийн багцаа сайжруулж, төрөлжүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэх болно” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Үүний зэрэгцээ, энэ сарын эхээр АНУ-ын газрын тосны томоохон компани болох ExxonMobil мөн АНУ-ын занарын тосны өрөмдлөгийн Pioneer Natural Resources компанийг 60 тэрбум ам.доллароор худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан билээ.

Ингэснээр энэ сард АНУ-ын эрчим хүчний салбарт хэд хэдэн томоохон гэрээ хэлцэлүүд хийгдээд байна.

Chevron нь Hess Corporation компанийг худалдан авснаар газрын тосны салбарт эзэмшиж буй хувьцаагаа өргөжүүлсэн бол ExxonMobil нь Pioneer Natural Resources компанитай нэгдсэнээрээ АНУ дахь занарын тосны салбарын эзэмшиж буй хувь хэмжээгээ нэмэгдүүлэх стратегийг баримталсан аж.

Pioneer Natural Resources нь Пермийн сав газар дахь өрсөлдөгчдөөсөө илүү олон цооног эзэмшдэг компани юм.

Bloomberg News агентлагийн дүгнэж буйгаар “Эдгээр худалдан авалт нь дэлхийн газрын тос, байгалийн хийн салбар дахь АНУ-ын эрчим хүчний томоохон компаниудын байр суурийг улам бэхжүүлнэ" хэмээн тайлбарлав.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35