Форд, Женерал Моторс, Стеллантис компаниуд ажил хаялтад оролцсон ажилчдадаа нөхөн олговор олгоно
2023, 11 сарын 3. 5:560

АНУ-ын автомашин үйлдвэрлэлийн салбартаа тэргүүлэгч Форд, Женерал Моторс, Стеллантис компаниудын эсрэг зохион байгуулсан Автомашин ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэлийн ажил хаялт тус компаниудын удирдлагуудтай урьдчилсан байдлаар тохиролцоонд хүрсний үндсэн дээр саяхан өндөрлөөд байгаа билээ. Тэгвэл энэхүү тохиролцоонд энэхүү ажил хаялтад орлцсон үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн цалинг нөхөн олгох заалтыг тусгасан гэж Уолл Стрийт Журнал сонин уг асуудлыг сайн мэддэг эх сурвалжаас иш татан орон нутгийн цагаар 2-ны өдөр мэдээлэв.

Тус мэдээнд дурдсанаар Форд, Женерал Моторс, Стеллантис компаниуд ажил хаялтад оролцсон үйлдвэрчний эвлэлийн гишүүдэд өдөрт дунджаар 100 гаруй ам.долларын нөхөн олговор олгохоор шийдсэн талаар онцолжээ.

Автомашин ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэлийн зүгээс өнгөрөгч хугацаанд ажил хаялтад оролцож буй үйлдвэрчний эвлэлийн гишүүдэд долоо хоногт 500 ам.долларын тэтгэмж олгож байсан юм. Тэгвэл компанийн зүгээс ийнхүү нэмж нөхөн олговор олгохоор болсныг Уолл Стрийт Журнал сонин цохон тэмдэглэв.

Автомашин ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэл нь дараагийн дөрвөн жилийн хугацаанд цалинг 36 хувиар нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн шаардлагыг тавьж өнгөрөгч есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Форд, Женерал Моторс, Стеллантис компаниудын тус бүр нэг үйлдвэрийн ажилчдыг хамруулан нэгэн зэрэг ажил хаялт зарласан билээ. Улмаар 6 долоон хоногийн турш үргэлжилсэн уг үйл явдал аажмаар хүрээгээ тэлсээр тус үйлдвэрчний эвлэлийн 45 мянган гишүүнийг хамарсан томоохон хэмжээний ажил хаялт болсон юм.

Автомашин ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэл нь өнгөрсөн сарын 25-нд Фордтой, 28-нд Стеллантистай, 30-нд Женерал Моторстой урьдчилсан тохиролцоонд хүрч, ажил хаялтаа зогсоогоод байгаа билээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35