Биньямин Нетаньяху Газын зурвасыг цөмийн бөмбөгөөр бөмбөгдөх талаар ярьсан сайдаа албан үүргээс нь түр чөлөөлжээ
2023, 11 сарын 6. 17:101

Ням гарагт Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху Газын зурвасыг цөмийн бөмбөгөөр бөмбөгдөх талаар ярьсан засгийн газрынхаа залуу гишүүнийг тодорхойгүй хугацаагаар ажлаас нь чөлөөлжээ.

Ерөнхий сайдын албанаас гаргасан мэдэгдэлд өгүүлснээр, Израилийн Соёлын өвийн сайд Амихай Элияхугийн засгийн газрын уулзалтад оролцох эрхийг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлсэн гэсэн байна.

Ноён Элияхугийн хувьд ням гарагт нэгэн радио ярилцлагын хөтөлбөрт оролцож байх үеэрээ Газын зурваст цөмийн зэвсэг ашиглах нь бас нэг хувилбар гэдгийг мэдэгдсэн юм. Улмаар түүний эл мэдэгдлийг хүлээн дуулсан ерөнхий сайдын албанаас, “Элияхугийн мэдэгдэл бодит байдалд тулгуурлаагүй. Израиль улс хийгээд Израилийн Батлан хамгаалах хүчин гэмгүй хүмүүсийг гэмтээхгүй байх үүднээс олон улсын хуулийг өндөр түвшинд даган мөрдөж, үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бидний зүгээс ялалтаа тунхаглах хүртэл тийм л зарчмаар ажиллана” гэсэн байна.

Гэвч Арабын улс орнуудын лигээс үйл явдлын хүрээнд мэдэгдсэнээр, “Израилийн сайд Элияхугийн хүмүүсийг ялгаварлан гадуурхсан мэдэгдэл ил боллоо. Түүний зүгээс дан ганц Израиль улс цөмийн зэвсэг эзэмшдэг гэдгийг батлаад зогсохгүй израильчууд Палестины ард иргэдийг жигшүүртэйгээр ялгаварлан гадуурхдаг нь бодит гэдгийг баталлаа” гэжээ.

Харин ноён Элияхугийн зүгээс өөрийгөө өмгөөлсөн нь, "Цөмийн зэвсгийн талаарх мэдэгдэл зүйрлэлийн шинжтэй байсан нь ямар ч ухаалаг хүнд ойлгомжтой байсан" гэсэн юм.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
66.181.161.148
   /
2023, 11 сарын 6. 18:55

Иймхэн юм ойлгохгүй өөрийг нь түдгэлзүүлсэн нэтнаахуу ухаалаг хүн биш юм байна л даа.

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35