Олон улсын валютын сангийн (ОУВС) тэргүүн Кристалина Георгиева хэлэхдээ, зээлийн өндөр хүүгээс болж АНУ-ын эдийн засаг бага зэргийн хүндрэлтэй тулгарч буй нь үнэн боловч Холбооны нөөцийн сангийн авч хэрэгжүүлсэн энэхүү бодлогын ачаар тус улсын эдийн засаг “зөөлөн газардах” нь тодорхой болоод байна хэмээн цохон тэмдэглэжээ.
Хатагтай Георгиева орон нутгийн цагаар 2-ны өдөр CNN телевизэд ярилцлага өгөх үеэрээ, зээлийн хүүгийн өсөлт нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд хүнд тусаж буй хэдий ч эдийн засгийг уналтад оруулахгүйгээр, бидний хүссэн үр дүнг авчирлаа хэмээн өгүүлсэн байна.
Тэрээр үргэлжлүүлэн хэрэв дэлхий дахин Америк, Хятад тэргүүтэй хоёр хэсэгт хуваагдаж, дэлхийн эдийн засагт хагарал үргэлжилсэн тохиолдолд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 7 хувиар буурах болно гээд АНУ, Хятад хоёрыг өрсөлдөн хамтран ажиллахыг уриалав.
Эх сурвалж: YTN