JP Morgan банк Google, Amazon-оос ч олон технологийн cалбарын инженерүүдтэй
1 сарын 19. 3:220

2022 онд Украин, Оросын хооронд дайн эхэлснээс хойш барууны санхүүгийн байгууллагуудыг чиглэсэн цахим халдлага хурдацтай нэмэгдэж байгаа нь тогтоогджээ.

АНУ-ын JPMorgan Chase Asset Management компанийн гүйцэтгэх захирал Мэри Эрдос Швейцарийн Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форумын үеэр JP Morgan банк мэдээлэл технологийн алба, хэлтэстээ жил бүр 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 62.000 мэргэжилтэн энэ салбарыг хариуцан ажилладаг хэмээн ярьсныг Блүүмбэрг агентлаг орон нутгийн цагаар 17-ны өдөр онцлов.

Энэ нь технологийн салбарын “акулууд”-аас өндөр үзүүлэлт бөгөөд техник, технологийн салбарын эдгээр мэргэжилтнүүдийн дийлэнх нь цахим халдлагатай тэмцэхэд өөрийн чадвар, нөөц бололцоогоо дайчилдаг байна. Гүйцэтгэх захирал Эрдос "JP Morgan банк Google болон Amazon-оос ч олон тооны инженер, мэргэжилтнүүдийг уг асуудлыг шийдвэрлэхийн тулд дайчилдаг ба цахим халдлагаас хамгаалах явдал улам л хүнд болох төлөвтэй байна” хэмээн нэмж хэлэв.

Тэрээр үргэлжлүүлэн "JP Morgan банк өдөрт 45 тэрбум удаагийн цахим халдлага хийх оролдлоготой тулгардаг” хэмээн цохон тэмдэглэсэн байна. Гэхдээ ажилтнуудын хэрэгцээний компьютерт нэвтрэхээр оролдох зэрэг жижиг үйлдлүүдийг ч үүнд багтаасан гэдгийг дурдах нь зүйтэй.

Гэвч энэхүү асуудал зөвхөн дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын банк болох JP Morgan-д тохиолдож буй хэрэг биш юм. Сүүлийн үед санхүүгийн байгууллагуудыг чиглэсэн цахим халдлага хурдацтай нэмэгдэх болоод байгаа аж. Тодруулбал, 2022 оны хоёрдугаар сард ОХУ Украиныг эзлэн түрэмгийлснээс хойш барууны орнууд Оросын санхүүгийн байгууллагуудад хориг арга хэмжээ авсан билээ. Үүнтэй холбоотойгоор барууны банкнуудыг онилох Оросын хакеруудын халдлага ихэссэн нь үүнд ихээр нөлөөлсөн гэж дүгнэж болох юм. Нэмж дурдахад хиймэл оюун ухаанд суурилсан технологийг цахим халдлагад ашиглах явдал олширч байгаа тул давтамж нэмэгдэж буйгаас гадна улам боловсронгуй болж байгаа гэв.

Цахис аюулгүй байдлын Sophos компанийн мэдээлснээр өнгөрсөн онд санхүүгийн салбарт ransomware халдлагын тоо 64 хувиар өссөн хэмээн цохон тэмдэглэжээ. Энэ нь 2021 онтой харьцуулахад ойролцоогоор хоёр дахин ихэссэн үзүүлэлт гэнэ. Түүнчлэн өнгөрсөн жил KPMG-ээс банкны гүйцэтгэх захирлуудын дунд явуулсан судалгаанд оролцогчдын 71 хувь нь цахим халдлагад өртөх вий гэх санаа зовнил их байдаг талаараа илэрхийлсэн байна. Гэвч эдгээр гүйцэтгэх захирлуудын ердөө 54 хувь нь кибер халдлагаас хамгаалах тал дээр сайн бэлтгэгдсэн гэж хариулсан байх юм.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Хятадын Аж үйлдвэр, арилжааны банкны Нью-Йорк хот дахь салбарт цахис халдлага гарч, АНУ-ын 25 их наяд ам.долларын үнэт цаасны зах зээлийн арилжаа зогсож байсан билээ. Азаар тухайн үед JP Morgan банкны үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй ч Оросын хакерууд 2022 онд JP Morgan-ын вэб сайт руу халдсан удаатай. Сонирхуулахад JP Morgan банк 10 орчим жилийн өмнө түүхэн цахим халдлагад өртөж байсан ба тухайн үед 76 сая айл өрх, 7 сая аж ахуйн нэгжийн 83 сая дансны үйл ажиллагаанд ямар нэгэн доголдол үүсэж байв.

Түүнчлэн мөн өдөр болсон Давосын чуулга уулзалтын үеэр Олон улсын валютын сангийн (ОУВС) тэргүүн дэд захирал Гита Гопинат хиймэл оюун ухааныг цахим халдлага үйлдэхэд ашиглаж буй явдал нь бодлого боловсруулагчдын “толгойны өвчин” болоод байна хэмээн мэдэгдсэн юм. "Бид асуудлыг бодитоор шийдвэрлэх арга замыг олохоос өмнө томоохон асуудал тулгарч мэднэ” гэж тэрээр онцолжээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35