Хонконг: Месси талбайд гараагүйн шалтгааныг тайлбарлахыг шаарджээ
2 сарын 5. 15:420

Америкийн “Интер Майами”, Хонконгийн “Хонконг XI” багуудын нөхөрсөг тоглолтын үеэр аргентин довтлогч Лионель Месси талбайд гараагүйн шалтгааныг тайлбарлахыг Хонконгийн засгийн газар зохион байгуулагчдаас шаарджээ.

Нөхөрсөг тоглолт ням гарагт Хонконгт болж, 4:1-ээр Америкийн баг хожжээ. Тоглолтыг 38 мянга гаруй хөгжөөн дэмжигч үзсэн байна. Хонконгийн RTHK радио станцын мэдээлснээр, хөгжөөн дэмжигчдийн олонх нь Мессиг талбайд гараагүйд сэтгэл дундуур байсан бөгөөд зарим нь "Бид Мессиг харахыг хүсэж байна", "Бидний мөнгийг буцааж өг" хэмээн хашхирцгааж байжээ.

"Месси өнөөдөр тоглолтод оролцохгүй байгаа тухайд зохион байгуулагчдын эл шийдвэрт засгийн газар төдийгүй хөл бөмбөг сонирхогчид маш их бухимдаж байна. Зохион байгуулагч тал хөл бөмбөг сонирхогчдод тайлбар өгөх ёстой" гэж Хонконгийн засгийн газар мэдэгдээд улмаар "Спортын томоохон үйл ажиллагаа зохион байгуулах хорооноос зохион байгуулагчдад дараачийн шатны арга хэмжээг авна" гэжээ.

Хонконгийн засгийн газрын мэдээлснээр, тоглолтыг зохион байгуулахад 15 сая хонконг долларын (1.9 сая орчим ам. доллар) санхүүжилт олгосон бөгөөд цэнгэлдэх хүрээлэнгийн захиргаанд нэг сая хонгконг доллар (128 мянга орчим ам. доллар) шилжүүлсэн байна.

“Интер Майами”-гийн тоглогчид баасан гарагт Хонконгт хүрэлцэн ирж, бямба гарагт бэлтгэл хийжээ. Бэлтгэлд Месси оролцсон аж.

"Л.Месси өвдөөгүй эсвэл бэртээгүй л бол талбайд доод тал нь 45 минут гарах ёстой гэж нөхөрсөг тоглолтыг зохион байгуулах гэрээнд заасан байсан" гэж South China Morning Post сонин өөрийн эх сурвалжаас эш татан мэдээлжээ.

Тус сонины өөр нэг эх сурвалжийн хэлснээр, Месси багийн ахлагчийн хувиар тоглоно гэж Хонконгийн засгийн газарт тоглолт болох өдрийн өглөө нь мэдэгдсэн боловч түүнийг гэмтсэн гэж зохион байгуулагчид засаг захиргааны тэргүүн Жон Ли-д тоглолт үзэж байх үеэр мэдэгдсэн байна. Засгийн газрын төлөөлөгчид аргентин хөлбөмбөгчнийг ядаж шагнал гардуулах ёслолын үеэр талбайд гарч "шалтгаанаа тайлбарлахыг" хүссэн боловч ийм үйл явдал болсонгүй.

“Интер Майами”-гийн ерөнхий дасгалжуулагч Херардо Мартино мэдэгдэхдээ, Месси өвдөгний шөрмөсний үрэвслийн улмаас бэртэл авах эрсдэлтэй байсан тул талбайд гараагүй гэж тайлбарлажээ.


Эх сурвалж: SCMP /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35