Neuralink-ийн чипийг суулгуулсан өвчтөн хулганыг бодлоороо удирдаж сурчээ
2 сарын 22. 12:343

Neuralink-ийн чипийг тархиндаа суулгуулсан анхны өвчтний биеийн байдал сайн байгаа бөгөөд тэрбээр компьютерын хулганыг бодол санаагаараа удирдаж сурсан тухай тус стартапыг үндэслэгч Илон Маск мэдэгджээ.

Чамгүй ахиц дэвшил гарсан, өвчтөнд ямар нэг гаж нөлөө илрээгүй, бүрэн эдгэрч байна. Тэрбээр бодлоороо дэлгэц дээр курсорыг хөдөлгөж чадна” гэж И.Маск олон нийтийн Х сүлжээнд бичсэн байна. Одоо өвчтөн янз бүрийн туршилтыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа бөгөөд хулганыг аль болох олон товшихыг оролдож байгаа ажээ.

Neuralink компани туршилтад оролцох хүмүүсийг бүртгэх зөвшөөрлийг есдүгээр сард авсныхаа дараа тархины чипээ эхний хүнд суулгаснаа өнгөрсөн сард мэдэгдсэн билээ.

Тархи-компьютерийн интерфэйсийн суулгацыг хөдөлгөөнийг хянадаг тархины хэсэгт роботын тусламжтайгаар суулгасан бөгөөд туршилтын гол зорилго нь бодлынхоо хүчээр компьютерийн хулганыг эсвэл гарыг удирдах боломжийг хүмүүст олгох явдал юм.


Эх сурвалж: The Reuters /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
3
0
0
1
2
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 3 сэтгэгдэл
Зочин
103.57.92.154
   /
2 сарын 25. 9:59

Энэ бол харгислал

136.179.21.85
   /
2 сарын 25. 1:37

Хүн улам л хүнлэг юмнаасаа холдоод байгаа юм биш үү ? Эцсийн дүнд тоглоом болох бий дээ ??

43.242.243.2
   /
2 сарын 23. 13:08

goyiimaa eniig n suulgaad neg musun cyborg bolchih yumsaa

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35