Ажил хаясан дадлагажигч эмч нарын эрхийг түдгэлзүүлэх мэдэгдлийг илгээжээ
3 сарын 11. 18:020

Анагаахын оюутнуудын тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөг эсэргүүцэж, ажилдаа эргэн орох захирамжийг үл тоомсорлосон 5 мянга орчим дадлагажигч эмчид эмчлэх эрхийг нь түдгэлзүүлэх мэдэгдлийг илгээсэн тухай Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн яам өнөөдөр мэдэгдэв.

Эрүүл мэндийн дэд сайд Жун Бён Ваны мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт 4944 бага эмчид мэдэгдэл илгээжээ. Уг мэдэгдлийг хүлээн авснаар эмч нар авах арга хэмжээний талаар саналаа гуравдугаар сарын 25-ны дотор ирүүлэх ёстой байна.

Засгийн газрын зүгээс хамтран ажиллагсдаа заналхийлж, эмнэлэгт эргэн ажиллахад нь саад учруулсан бага эмч нарт хуулийн дагуу арга хэмжээ авна гэж амласантай холбоотойгоор тус яам ажилдаа эргэн орохыг хүссэн эмч нарыг хамгаалах тусгай утас ажиллуулж эхэлснийг Жун Бён Ван хэллээ.

Өнгөрсөн баасан гаргийн байдлаар 100 эмнэлгийн 11 994 дадлагажигч эмч ажлын байраа орхисон нь нийт бага эмч нарын 93 орчим хувийг эзэлж байна гэж яамнаас мэдээлжээ. Эрүүл мэндийн сайд Чо Кёо Хоны хэлснээр, дадлагажигч эмч нар эмчлэх эрхийг нь түдгэлзүүлэх хугацаа дуусахаас өмнө ажилдаа эргэн орсон тохиолдолд засгийн газар зөөлөн арга хэмжээ авах ажээ.

Засгийн газраас дадлагажигч эмч нарт хоёрдугаар сарын эцэс гэхэд ажилдаа эргэн орохыг уриалсан боловч өнөөг хүртэл орон нутгийн эмнэлгүүд мэс засал, яаралтай эмнэлгийн тусламжийг цуцалж хойшлуулахад хүрсэн хэвээр байна. Эмнэлгийн боловсон хүчний хомсдолыг нөхөхийн тулд засгийн газар даваа гарагт цэргийн болон нийгмийн эрүүл мэндийн төвийн 158 эмчийг дөрвөн долоо хоногийн хугацаанд орон нутгийн эмнэлгүүдэд ажиллуулж эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн яамнаас сувилагчдад эмчийн зарим үүргийг гүйцэтгэхийг зөвшөөрсөн байна.

Харин эмч нарын хувьд, анагаахын их сургуулийн элсэлтийн квотыг нэмэгдүүлэх нь эрүүл мэндийн боловсрол болон бусад үйлчилгээний чанар муудаж, өвчтөний эмчилгээний зардал нэмэгдэхэд хүргэнэ гэж үзэж байгаа аж.


Эх сурвалж: Yonhap /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35