Станислав Взитек: Польш улс ямар нэг зорилгоор Украинд цэрэг оруулах төлөвлөгөөгүй байна
3 сарын 12. 19:000

Мягмар гарагт Польшийн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Станислав Взитекийн хэлснээр Варшавын зүгээс Украин руу цэргээ илгээх, Украины цэргийн албан хаагчдыг сургах төлөвлөгөөгүй байгаа гэжээ.

Түүний хэлснээр, “Бидний хувьд цэрэг илгээж дайнд оролцох төлөвлөгөөгүй. Учир нь Украины нутаг дэвсгэрт тэдний цэргүүдийг сургах болон өөр бусад зорилгоор Польшийн цэргүүдийг оруулах нь дайнд оролцсон хэрэг болно” гэсэн байна.

Польш улсын хувьд Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макроны Украин улсад цэрэг илгээх санаачилгыг дэмжсэн ч өөрсдөө цэрэг илгээх төлөвлөгөөгүй байгаагаа өмнө нь ч илэрхийлж байсан билээ.

Эммануэль Макроны хувьд өнгөрөгч сарын 26-ы өдөр “Их 20” бүлгийн уулзалтын үеэр хэтийн ирээдүйд улс орнууд Украинд цэргээ оруулах боломжийг үгүйсгэхгүй хэмээн мэдэгдээд байсан юм. Тэгвэл мягмар гарагт Польш улсын зүгээс өөрсдийн байр суурийг дахин нэг удаа бататган мэдэгдэл хийсэн нь энэ ажээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10