Ж.Инфантино хүчирхийллийг буруушаасан мэдэгдэл гаргалаа
3 сарын 19. 12:000

Туркийн хөл бөмбөгийн Суперлигийн тэмцээний 30 дугаар тойрогт “Трабзонспор” ба “Фенербахче” багуудын хооронд болсон тоглолтын дараа олныг хамарсан зодоон болсонтой холбогдуулан ФИФА-гийн Ерөнхийлөгч Жанни Инфантино мэдэгдэл гаргалаа.

“Хүчирхийллийг огт хүлээн зөвшөөрч болохгүй. Манай хөл бөмбөгийн спортын талбайд ч, түүний гадна ч гэсэн хүчирхийлэлд орон зай байх ёсгүй. Би үүнийг урьд нь хэлж байсан, одоо ч давтан хэлж байна. Дэлхий даяар асар олон хүнд баяр баясгаланг авчирч буй бүх хөлбөмбөгчний аюулгүй байдлыг хангах ёстой. Эл шаардлагыг бүх түвшинд хангаж, хүмүүсийг цочроосон үйл явдалд гэм буруутай этгээдүүдийг хариуцлагад татахыг эрх баригчдад хандан уриалж байна” гэж ФИФА-гийн тэргүүн хэлснийг тус холбооны хэвлэлийн алба дамжуулжээ.

Өчигдөр буюу 3 дугаар сарын 18-нд болсон явдлын тухайд, зочин баг болох Истанбул хотын “Фенербахче”-гийн хөлбөмбөгчид 3:2 харьцаагаар талбайн эзэн “Трабзонспор” багийг хожсоныхоо дараа талбайн гол хэсэгт ялалтаа дуулиантайгаар тэмдэглэж эхэлсэн нь ялагдсан багийн хөгжөөн дэмжигчдийн дургүйцлийг төрүүлснээр тэд хөл бөмбөгийн талбай руу дайран орж, зодоон үүсгэжээ. Уг зодоонд зочин багийн хөлбөмбөгчид, дасгалжуулагчид, туслах ажилтнууд оролцсон байна.

Туркийн Дотоод хэргийн сайдын мэдэгдсэнээр, зодооныг өдөөсөн 12 хөгжөөн дэмжигчийг баривчилжээ.


Эх сурвалж: Sport.ru /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
1
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35