“Байер”-ын хожигдолгүй цуврал үргэлжилсээр
5 сарын 13. 13:000

Германы аварга шалгаруулах тэмцээний 33 дугаар тойргийн тоглолтод Леверкузен хотын “Байер” багийн хөлбөмбөгчид “Бохум” багийг талбайд нь хожсоноор энэ улирлын туршид хожигдоогүй рекорд амжилтаа бататгалаа.

Ням гарагт Бохум хотод болсон тоглолтод 5:0 харьцаагаар леверкузенчүүд талбайн эздийг “бутниргэжээ”. Гоолуудыг Патрик Шик (41 дэх минут), Виктор Бонифасе (45+2, торгуулийн цохилтоор), Амин Адли (76), Йосип Станишич (87), Алехандро Гримальдо (90+3) нар оруулсан байна. Тоглолтын 15 дахь минутанд Феликс Пасслак талбайгаас хөөгдсөнөөр талбайн эзэд 10-уулаа үлджээ.

Энэ улиралд ялагдал гэдгийг үзээгүй байгаа леверкузенчууд УЕФА байгуулагдсанаас хойших түүхэнд тогтоосон дээд амжилтаа ахиулж, хожигдолгүй тоглолтуудынхоо тоог 50 болголоо. Одоогоор “Байер” баг Бундеслигийн тэмцээний хүснэгтийг 87 оноотойгоор тэргүүлж байгаа бол “Бохум” баг 33 оноотойгоор 14 дүгээр байранд явж байгаа бөгөөд Германы аварга шалгаруулах тэмцээн дуусахад ганцхан тойрог үлджээ.

Харин улирал дуусах хүртэл “Байер” баг гурван тоглолт хийх ёстой бөгөөд улсын АШТ-ний сүүлчийн тойрогт “Аугсбург” багтай 5 дугаар сарын 18-нд, үргэлжлүүлээд 22-ны өдөр Европын лигийн финалд Италийн “Аталанта” багтай, дараа нь 25-ны өдөр Германы цомын аваргын төлөө “Кайзерслаутерн” багтай тус тус тоглоно.


Эх сурвалж: РИА Новости /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас