Балбын газарчин дээд амжилт тогтоов
5 сарын 13. 13:200

Балбын газарч-уулчин Ками Рита Эверестийн оргилд 29 дэх удаагаа гарснаар дэлхийн хамгийн өндөр ууланд хамгийн олон удаа авирсан дээд амжилтаа шинэчиллээ.

“Ками Рита өнөө өглөө оргилд гарлаа. Одоо тэрбээр Эверестийн оргилд 29 удаа гарсан амжилтаараа шинэ дээд амжилт тогтоолоо” гэж түүний авиралтыг зохион байгуулсан “Seven Summit Treks” компанийн ажилтан Мингма Шерпа “Франс Пресс” агентлагт мэдээлжээ.

Түүний хэлснээр, өдгөө 54 настай газарч-уулчин Ками Рита хэсэг уулчдыг газарчлан оргилд гарахдаа ийм амжилтад хүрсэн байна. “Эверестийн эр” хочтой Ками Рита бол уулчдад газарчилдаг шерпачуудын нэг юм.

“Нэг хүний эрхэлдэг ажил, бусад хүмүүсийн мөрөөдөл

Ками Рита анх 1994 онд Эверестийн оргилд амжилттай авирснаасаа хойш бараг жил бүр 8849 метрийн өндөр оргилд гарч байсан гэдгийг Гиннесийн амжилтын номд тэмдэглэн бичжээ.

Өнгөрсөн долоо хоногт тэрбээр Эверестийн баазаас “Инстаграм” хуудсандаа бичихдээ “Хэн буцаж ирснийг таагаарай, дэлхийн оргилд 29 дэх удаагаа гарах гэж байна... Нэг хүний хийдэг ажил, бусад хүмүүсийн мөрөөдөл” гэсэн байна.

К.Рита өмнө нь хэвлэлд ярилцлага өгөхдөө, хэзээ ч дээд амжилт эвдэх зорилго тавьж байгаагүй бөгөөд олон жилийн туршид “зүгээр л ажлаа хийж байсан” хэмээн ярьж байлаа.

Өнгөрсөн онд тэрбээр Эверестэд хоёр удаа авирснаар өөр нэгэн шерпа болох Пасанг Даваа-тай авиралтынхаа тоогоор тэнцээд байсан амжилтаа ахиулж, дээд амжилт тогтоосон юм.

Газарчдын ууланд авирах туршлага, нутаг орноо мэддэг байдал нь жил бүр олон зуун уулчныг Эверестэд аюулгүйгээр авирахад чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.


Эх сурвалж: DW /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
4
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас