Төрөлхийн сонсголын бэрхшээлтэй бяцхан охин генийн эмчилгээ хийлгэснээр сонсгол нь бүрэн сэргэжээ
5 сарын 14. 3:120

 

Төрөлхийн сонсголын бэрхшээлтэй бяцхан охин генийн эмчилгээ хийлгэснээр сонсгол нь сэргэсэн явдал Их Британи улсад болжээ.

Орон нутгийн цагаар 9-ний өдөр ВВС сувгийн мэдээлснээр, Английн Оксфордшир хотод амьдардаг төрөлхийн сонсголын бэрхшээлтэй 18 сартай Опал Сэнди охинд тохиосон гайхамшигт үйл явдлын талаар онцолжээ. Тодруулбал бяцхан охин саяхан удамшлын сонсголын алдагдлыг генийн эмчилгээгээр эмчлэх эмнэлзүйн туршилтанд орсон бөгөөд одоо бараг хэвийн сонсголтой болоод байгаа аж.

Британийн The Times сонинд "Энэ охин генийн эмчилгээний тусламжтайгаар сонсголоо сэргээсэн дэлхийн анхны хүн боллоо" хэмээн бичжээ.

Опал нь тархинд дуу дамжуулах мэдрэлийн импульсийг саатуулдаг "сонсголын мэдрэлийн эмгэг" хэмээх өвчний улмаас сонсголын бэрхшээлтэй төрсөн байна. Уг өвчин нь чихний эсүүд сонсголын мэдрэлтэй харилцах боломжийг олгодог уураг үүсгэдэг OTOF генийн согогоос үүдэлтэй гэж үздэг. АНУ, Их Британи, Герман, Франц, Испани, Итали зэрэг барууны орнуудад сонсголын мэдрэлийн эмгэг гэх энэхүү өвчний улмаас сонсох чадвараа алдсан 20.000 орчим хүн бий гэсэн тооцоо байдаг аж.

Опалын эцэг эх охиноо нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг Кембрижийн их сургуулийн эмнэлгийн NHS Foundation Trust тэргүүтэй клиник туршилтанд оруулахаар болсон ба энэ нь генийн функциональ хуулбарыг чихний эсүүдэд илгээх замаар гэмтэлтэй эсийг солих зорилго бүхий хамгийн сүүлийн үеийн генийн эмчилгээний туршилт байсан юм.

Эмч нар өнгөрсөн оны есдүгээр сард мэс заслын аргаар Опалын баруун чихэнд Америкийн биотехнологийн Regeneron компанийн бүтээсэн генийн хуулбарыг суулгасан байна. Хачирхалтай нь Опал мэс засал хийлгэснээс хойш ердөө гуравхан долоо хоногийн дараачаас эхлээ чанга дуу чимээнд хариу үйлдэл үзүүлж эхэлжээ.

Опалын ээж, 33 настай Жо Сэнди "Охин минь анх удаа чанга дуу чимээнд хариу үйлдэл үзүүлж толгойгоо эргүүлэхийг хараад би итгэж чадаагүй" хэмээн өгүүлсэн байна.

Улмаар мэс засал хийлгэснээс хойш 24 долоо хоногийн дараа буюу өнгөрөгч 2-р сард хийсэн үзлэгээр Опалын сонсгол шивнэх төдий чимээг ч сонсох хэмжээнд хүртэл сайжирсан болохыг тогтоожээ. Охин сүүлийн зургаан долоо хоногт бүр үг хэлж эхэлсэн байна.

Энэхүү эмнэлзүйн туршилтын ерөнхий судлаач чихний мэс засалч Манохар Вэнс энэ талаар "гайхалтай гэж хэлэхээс өөр юу гэх билээ” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ. Түүнчлэн тэрээр "Уг эмчилгээг зөвхөн нэг удаа л хийх боломжтой ба туршилтын үр дүн энэ хэвээр хадгалагдана гэж найдаж байна” хэмээн өгүүлэв.

Опал бол Их Британи, Испани, АНУ улсуудад 18 өвчтөн дээр хийгдэх клиник туршилтын анхны өвчтөн байсан ба доктор Вэнс “Энэ эмнэлзүйн туршилт бол генийн эмчилгээний дөнгөж эхлэл” гэж цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
4
3
1
3
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас