Оросоос уран импортлохыг хориглох тухай хуульд Ж.Байден гарын үсэг зуржээ
5 сарын 14. 13:460

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Оросын ураныг импортлохыг хориглох тухай” H.R.1042 хуулийн төсөлд даваа гарагт гарын үсэг зурлаа. Уг хуулийн төслийг Конгрессын хоёр танхим өмнө нь баталсан юм.

Арилжааны цөмийн реакторуудын гол түлш болох баяжуулсан ураныг худалдан авахын тулд Америкийн компаниуд Орост жил бүр 1 орчим тэрбум ам.доллар төлдөг байв. АНУ-ын 93 цөмийн реакторт ашигладаг баяжуулсан ураны 20 орчим хувийг “Росатом” компани нийлүүлсэн байна.

Тус компани Украины дайнд ашиглаж буй пуужингийн эд ангиуд, технологи, түүхий эдээр Оросын үйлдвэрүүдийг хангаж байсныг 2023 онд баримтжуулсны дараа ч гэсэн АНУ-д уран нийлүүлсээр байгаа юм.

Гарын үсэг зурснаас хойш 90 хоногийн дараа хэрэгжиж эхлэх дээрх хуульд Оросын нийлүүлэлт зогссоны дараа цөмийн реакторуудаа зогсоох гэж буй үйлдвэрүүдэд 2028 он хүртэл хэрэгжих онцгой нөхцөлийг тусгасан байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ж.Салливан мэдэгдэхдээ “Ерөнхийлөгч Байден АНУ-ын эрчим хүч, эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлж, иргэний зориулалттай цөмийн эрчим хүчний салбарын Оросоос хараат байдлыг арилгах тухай түүхэн чухал хуульд гарын үсэг зурлаа” гэжээ.

“Энэхүү шинэ хууль нь цөмийн салбар дахь АНУ-ын манлайллыг сэргээж байгаа бөгөөд хойч үеийнхний эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад тус дөхөм болно ” гэж Ж.Байдены засаг захиргаа үзэж байгаа ажээ.

Түүнчлэн АНУ-ын Конгрессоос саяхан 2.72 тэрбум ам.долларын санхүүжилт олгохыг дэмжсэнээр тус улсад уран баяжуулах хүчин чадал шинээр бий болно гэж Цагаан ордон найдаж байна. “Бид цөмийн салбараа урт хугацаанд хөгжүүлэх бодлого баримталж байна” гэж Ж.Салливан онцоллоо.

Үүнээс гадна, өнгөрсөн оны 12 дугаар сард АНУ-ын эрх баригчид Канад, Франц, Япон, Их Британи улсуудтай хамтран 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах замаар эдгээр улсын уран баяжуулах, шилжүүлэн хөрвүүлэх чадавхыг нэмэгдүүлэхээр тохиролцжээ.


Эх сурвалж: VOA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас