III Чарльз хүүдээ цэргийн цол олгожээ
5 сарын 14. 19:111

Их Британийн хаан III Чарльз даваа гарагт өөрийн хүү, хунтайж Уильямд цэргийн өндөр цол хэргэм хүртээжээ. Хорт хавдартай гэж оношлогдсоныхоо дараа хаантан олон нийтийн үйл ажиллагаанд оролцож эхлээд байгаа энэ үед тэд ийнхүү хамтдаа олны өмнө гарсан байна.

Өдгөө 75 настай хаан 32 жилийн өмнө хүртэж байсан Зэвсэгт хүчний Агаарын корпусын ахлах хурандаа цолоо “Апачи” нисдэг тэрэгний өмнө Уильямд олгожээ. Уг ёслолыг Английн өмнөд нутаг дахь Нисэхийн музейн алба хаагчид үзсэн байна.

Их Британийн хааны нэрэмжит Агаарын цэргийн хүчний эрэн хайх, аврах ангийн нисгэгч байсан хүүгийнхээ талаар Чарльз “тэр бол маш сайн нисгэгч” гэж хэлжээ.

Чарльз дөрөвдүгээр сарын сүүлчээр үүрэгт ажилдаа эргэн орсноосоо хойш хамгийн сүүлд оролцсон олон нийтийн арга хэмжээ нь энэ бөгөөд тэрбээр хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаа тухай Букингемийн ордон мэдэгдсэнээс хойш гурван сар орчмын дараа боллоо.

Өдгөө 41 настай Уильям эхнэр нь хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаагаа мэдэгдсэний дараа түүнтэй хамт байж, асрахаар шийдсэн тул энэ оны 3, 4 дүгээр сард үүрэгт ажлаасаа түр завсарлага аваад байсан юм. Өнгөрсөн баасан гарагт эхнэрийнх нь бие сайн байгаа тухай Уильям ярьжээ.

Цол хүртээх ёслолын үеэр Чарльз армийн Агаарын цэргийн корпусынхантай “гунигтайгаар” салах ёс гүйцэтгэж байгаагаа илэрхийлээд, хүүгийнх нь удирдлага дор тус корпус улам хүчирхэгжих болно гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Чарльз хаан ширээнд заларсныхаа дараа өөрийн цолыг шилжүүлэн өгнө гэдгээ өнгөрсөн наймдугаар сард мэдэгдэж байсан юм. Даваа гаргийн орой Уильям дээрх корпуст зочилж, сургалтын явц, тоног төхөөрөмжүүдийг үзэж танилцан, цэргүүдтэй уулзаж ярилцжээ.


Эх сурвалж: The Reuters /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
uur
202.179.18.1
   /
5 сарын 15. 13:25

teneg uvgun

Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас