Монгол хүн хөнөөсөн орос иргэнийг Солонгосын шүүх гурван жил хорино
5 сарын 27. 15:220

БНСУ-ын Чонжү дүүргийн шүүхийн 11 дүгээр эрүүгийн тасаг өчигдөр(5.27) 35 настай, хууль ёсны бүртгэлгүй, Оросын иргэн А гэгчийг хүний аминд халдсан хэргээр гурван жилийн хорих ял оноосноо мэдэгджээ. Иргэн А-г анх хүний биед хүнд гэмтэл учруулсан хэргээр баривчилж, байцааж байсан ч прокуророын саналаар хүний амь хохироосон болгож хэргийг нь хүндрүүлсэн байна.

Тухайлбал, өнгөрсөн оны арван нэгдүгээр сард орос иргэн А өөрийн танил гэх монгол иргэн Б-гийн гэрт очин хамт архи ууж байхдаа Б-гийн нүүр лүү арав гаруй удаа хүчтэй цохисон байна. Улмаар Б газар дээрээ комад орж, гурван сарын дараа амьсгал хураажээ.

Шүүх хурлын үеэр А хохирогчийн биед халдсанаа хүлээн зөвшөөрсөн ч амь насыг нь хохирооё гэж санаагүй, нүүрэнд нь ердөө нэг, хоёр л цохисон гэж мэдүүлжээ. Хэдий гэрчийн “хэрэгтэн хохирогчийн нүүрийг арав гаруй минутын турш тасралтгүй балбасан” гэх мэдүүлгийг хүлээн зөвшөөрөөгүй ч, эмч нарын баталснаар тийм хэмжээний гэмтэл, хавдар үүсгэхэд нэг, хоёр цохилт хангалтгүй гэнэ.

Харин шүүгч Тэ “хохирогч тус хэргээс өмнө тархины ужиг өвчин, гэмтэлтэй байсан талаар мэдээлэл байхгүй. Ямар ч хүн нүүрэндээ гэнэтийн хүчтэй цохилт авбал тархинд цус харваж үхэх аюултай. Үүнийг хэн ч тооцоолж чадна” хэмээжээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас