Трамп  дэлхийн гуравдугаар дайнаас сэргийлэхээ амлалаа
5 сарын 27. 16:550

АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп энэ арван нэгдүгээр сард хэрвээ дахин сонгогдвол Орос, Украины мөргөлдөөнийг нэн даруй зогсооно гэдгээ амлалаа. Тэрээр АНУ “бусдын дайныг” санхүүжүүлж байгаагаараа улс хоорондын мөргөлдөөнийг дэлхийн хэмжээний асуудал болгож байна гэж үзээд, сонгогдвол хамгийн түрүүнд энэ байдлыг зогсооно гэв.

Өнгөрсөн амралтын өдрөөр тэр Вашингтон хотод зохион байгуулагдсан Либертари намын үндэсний хуралд оролцохдоо АНУ өнөөгийн удирдлагаасаа болоод уруудан доройтож байна хэмээж, Цагаан ордонд эргээд очвол энх тайван, тогтвортой байдлыг сэргээнэ гэжээ.

Тэрээр ”хамгийн гол, чухал ажил бол хилийн эмх замбараагүй байдлыг цэгцлэх, АНУ-ын татвар төлөгчдийн мөнгийг гадаад цэргүүдэд зарцуулахаа больж, АНУ-ын тусгаар тогтнолыг дэлхийн засгийн газруудын сувдаг савраас хамгаалах явдал юм. Би сонгогдвол Цагаан ордонд очихоосоо ч өмнө Орос, Украины аймшигтай асуудлыг цэгцэлж, улмаар бусдын дайнд хэдэн зуун тэрбумыг үрэхээ больж,мянга мянган амь аварна. Тийнхүү би Жо Байдены яаран тэмүүлж буй дэлхийн гуравдугаар дайныг зогсооно. Олон улс маш их зэвсэг хуримтлуулсан өнөөгийн нөхцөлд гуравдугаар дайн өмнөх хоёр дайнаасаа илүү аймшигтай болно. Үүнийг зөвхөн би л зогсоож чадна” гэжээ.

Трамп үүнээс өмнө Унгарын Ерөнхий сайд Виктор Орбантай уулзахдаа Орос, Украйны асуудлыг 24 цагийн дотор дуусгах нарийн төлөвлөгөөтэй байгаа гэдгээ хэлсэн билээ. Дараа нь Орбан “Хэрэв АНУ л мөнгө зарцуулахаа больчихвол европчуудад ийм том дайн хийх мөнгө байхгүй учир дайн тэгсхийгээд намжина. Трамп энхийг сахиулагч хүн гэдгээ дахин нэг баталлаа” гэсэн байдаг.

Харин Пентагон энэ долоо хоногт Киевт зориулж дахин 275 сая ам.долларын тусламж явуулахаа мэдэгдсэн билээ. Эл үйлдлийг нь ОХУ-аас АНУ-д суугаа элчин сайд Анатолий Антонов “Вашингтон Европт энх тайван тогтоох ямар ч сонирхолгүй байна. Харин ч мөргөлдөөнийг улам дэвэргэж, Орос, Украин аль аль талд илүү их хохирол учруулах бодолтой байгаа бололтой” хэмээн шүүмжилсэн юм.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас