ОНЦЛОХ ОФФИС: БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ, ТАВ ТУХТАЙ ОФФИС ХААН БАНК ЦАМХАГ
5 сарын 28. 11:050

Ажил, амьдралаа тэнцвэртэй авч явж, аз жаргалтайгаар ажиллах боломжийг ажил олгогчийн зүгээс бүрдүүлнэ гэдэг юу юунаас илүү том дэмжлэг билээ.

Zangia.mn-ийн Онцлох оффис булангийн анхны дугаараар бид ажилтнуудынхаа бие, сэтгэлийн эрүүл мэнд, орчин нөхцөлд онцгой анхаардаг ХААН Банкны төв оффисын ажлын орчны талаар танилцуулж байна.

ХААН Банк нь байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахад анхаарч ирсэн бөгөөд 2018 оноос эхлэн Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг бүх түвшний үйл ажиллагаандаа шингээхээр зорьж ажиллаж буй. Үүний хамгийн том жишээ нь орчин үеийн барилгын удирдлагын системтэй, газар хөдлөлтийн 8 баллд тэсвэр бүхий ногоон оффис болох ХААН Банк цамхаг юм.

Тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулж буйн бодит жишээ болсон ХААН Банк цамхгийг хэдхэн хоногийн өмнө Дэлхийн ногоон барилгын зөвлөлөөс "LEED" хэмээх гэрчилгээжүүлэлтийн үнэлгээгээр "Gold" ангилалд шаардлага хангасан Монголын анхны барилгаар тодруулсан юм.

Тохилог номын сан

Орчин үеийн интерьерийн сонирхолтой шийдлээр дамжуулан үзэсгэлэнт байгалийн сайханд амарч суух мэт жаргалтай мэдрэмжийг авах боломжтой, оффисын орчноос тэс өөр нөхцөлийг

Оффисын хувьд гэрэлтүүлгийн удирдлагын системтэй буюу бүх гэрэлтүүлэг нь хөдөлгөөн мэдэрдэг тул цахилгааны хэмнэлттэй, цэвэр усны зохисгүй хэрэглээг бууруулах автомат мэдрэгчтэй холигчтой гэдгээрээ Тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцэж байгаа юм.

Интерьерийн шийдэл, гадних тохижилтоос эхлээд нэг ажилтанд оногдох талбай, ажиллахад таатай эрүүл орчин, автомашины зогсоолын хүрэлцээ, дэд бүтцийн системүүдийн шийдэл, ашиглалтын үеийн менежмент гэх мэт олон шалгуурт үндэслэн олон улсын барилгын стандартын "А" зэрэглэлийг хангасан Монголын анхны барилга болсон билээ.

Мен барилгын менежментийн систем

/Building Management System/-ийг Монголд бүрэн нэвтрүүлсэн анхны барилга гэдгээрээ ялгардаг. Энэхүү систем нь барилгын халаалт, хөргөлт, агаар сэлгэлт, цахилгаан, гэрэлтүүлэг, мэдрэгчүүд гээд бүхий л дэд бүтцийг бүрэн хянаж удирддаг нэгдсэн хяналт удирдлагын систем бөгөөд эрчим хүч, үргүй зардлыг хэмнэхийн зэрэгцээ аюулгүй, тухтай орчныг бүрдүүлж буй ухаалаг шийдэл юм.

Орчин үеийн интерьерийн сонирхолтой шийдлээр дамжуулан үзэсгэлэнт байгалийн сайханд амарч суух мэт жаргалтай мэдрэмжийг авах боломжтой, оффисын орчноос тэс өөр нөхцөлийг бүрдүүлсэн.

 

Бүтээхүйн орон зай

Ажлын байр бол хоёр дахь "гэр". Үр бүтээлтэй ажиллах, амсхийх, эрүүл хооллох, төвлөрөх орон зай байх ёстой нь гарцаагүй. ХААН Банк цамхагт энэ бүгд бий.

Оффист төвлөрдөг 1200 гаруй ажилтан бүгд цэлгэр, нээлттэй орчинд суудаг. Цэлгэр орчин бүтээмж нэмж, хамтын ажиллагааг урамшуулах ажилтнууд хоорондоо мэдээлэл солилцох, шууд харилцахад дехем. Мөн урин цагт салхилах, хооллох, кофе уух боломжтой террас бүхий цайны газраас гадна давхар болгондоо цайлах өрөөг шийдэж өгсөн байдаг.

 

Оффис-галерей

Цамхгийн хана, уулзалтын танхимуудад Монголын орчин цагийн уран зураг, урлагийн 400 гаруй шилдэг бүтээл өлгөөтэй буй. Цамхгийн үүдээр ормогц нүдэнд тусах гайхалтай бүтээлүүдээс эхлээд давхар бүрийн интерьерийг өвөрмөц, урлаглаг, дулаан болгох бүтээлүүдийг хаана, хэрхэн байршуулсан нь тохиолдол бус. Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч ХААН Банк нь Монголын соёл урлагийг дэмжих ажлын хүрээнд 2002 оноос эхлэн дүрслэх урлагийн салбарын уран бүтээлчдийн үзэсгэлэнг үнэ төлбөргүй дэглэж, хамтран ажиллаж ирсэн бөгөөд ХААН галерейн сан хөмрөг өдгөө арвижсаар байна. Ажлын байраа орчин үеийн, шинэлэг уур амьсгалтай болгох, ажилтнуудад урам зориг, тэмүүлэл өгөх зорилгоор 2005 онд урлаг судлаач Ц.Уранчимэгийн дэглэснээр оффистоо галерейн сан хөмрөгийн бүтээлүүдийг дэлгэснээс энэ бүхэн улбаатай ажээ.

Оффис-галерейд бас сар бүр шинэ үзэсгэлэнгээр олны мэлмийг баясгах "жинхэнэ" галерей ч бий. 2008 онд байгуулагдсан ХААН галерей нь өдгөө ХААН Банк цамхгийн 2-р давхарт байрладаг богоод олон нийтэд нээлттэй үйл ажиллагаа явуулж, сар бүр шинэ үзэсгэлэнг үзэгч олонд хүргэдэг.

 

Цахилгааны хэрэглээний 20 хувийг нарны эрчим хүчээр хангадаг Сөүл оффис

ХААН Банк бусад томоохон оффисууддаа ч байгальд ээлтэй болгож эхэлсний нэг жишээ нь хотын төвд байршилтай Сөүл оффисоо "ногооруулж", тус барилгын цахилгааны хэрэглэхний 20 хувийг нарны эрчим хүчээр хангадаг болсон юм.

Тодруулбал, нарны энергийг хуримтлуулж, цагт 22 кВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай нийт 48 ширхэг нарны хавтанг ХААН Банк тус барилгын дээвэр дээр байрлуулснаас гадна цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг ухаалаг шилэн фасадыг оффисын барилгын 224м2 талбайд суурилуулаад буй. Монголд анх удаа уг шийдлийг нэвтрүүлж байгаа бөгөөд энэхүү шилэн фасад нь цагт 11 кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлээд зогсохгүй барилгын үндсэн өнгө төрхийг хадгалах бололцоог бий болгосон орчин үеийн дэвшилтэт технологи юм.

Тус оффист нэвтрүүлсэн энэхүү нарны системийн онцлог нь Хайбрид зай хураагууртай төдийгүй хуримтлуулсан эрчим хүч шавхагдах үед төвийн цахилгаанаар барилгыг хангах зохицуулалт руу иляди автомат тохиргоотой. Оффисын барилгыг орчин үеийн технологитой хослуулан ийнхүү байгальд ээлтэй байдлаар шийдсэнээр 3000 ширхэг мод тарьсантай дүйцэх хүчилтөрөгчийг хэмнэх тодийгүй жилд ялгаруулах нүүрс хүчлийн хийг 40 тонноор бууруулах боломжтой болох юм.

Түүнчлэн ХААН Банк Сөүл оффисоос гадна орон нутгийн салбар нэгжүүд болох Өвөрхангай аймгийн Хархорин, Төв аймгийн Лүн, Баянчандмань, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Дорноговь аймгийн Айраг сумдад байрлах тооцооны төвүүдийн барилгууддаа нарны хавтан суурилуулаад байна. Ингэснээр орон нутаг дахь эдгээр салбар нэгжийн цахилгааны хэрэглээг 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангах бүрэн боломжтой болж буй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Парис хот 2026 оноос Сена мөрнөөр илгээмж тээвэрлэнэ
12024-9-25 8:58
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
Илон Маск: Ирэх хоёр жилийн хугацаанд нисгэгчгүй 5 сансрын хөлгийг Ангараг гараг руу хөөргөнө
02024-9-24 10:46
Рамзан Кадыров зэвсэглэсэн хоёр кибертрак фронтод илгээжээ
02024-9-23 12:40
БНАСАУ: Жилд 95 килограмм өндөр хувиар баяжуулсан уран үйлдвэрлэдэг байгууламжийг ашиглалтад оруулжээ
02024-9-23 9:57
Ган гачигт нэрвэгдсэн Африкийн орнууд олон зуун зааныг идэш тэжээлийн зорилгоор агнана
02024-9-23 0:54
Mercedes-Benz компани Хятадын зах зээлээс 520,000 автомашин эргүүлэн татна
02024-9-23 0:44
Салалт нэмэгдэж буй Хятад улсад хуримын зураг устгадаг шинэ бизнес ихэд эрэлттэй болжээ
02024-9-21 14:05
Аварга могойд хоёр цаг боолгосон эмэгтэйг аварчээ
02024-9-20 14:36
Рамзан Кадыров: Маск миний кибертракийг ажиллагаагүй болгосон
02024-9-20 12:50