Копенхаген хотод хог түүсэн жуулчдад шагналтай
7 сарын 9. 12:260

Копенхаген хотоор аялахдаа байгаль орчиндоо ээлтэй үйлдэл хийж, хотын ариун цэвэрт гар бие оролцсон жуулчдад үнэгүй хоол, үйлчилгээ гээд олон төрлийн шагнал урамшуулалтай “CopenPay” үйлчилгээ нэвтэрч байгаа гэдгийг хотын аялал жуулчлалын албаныхан мэдээлжээ.

Тухайлбал, долоодугаар сарын 15-аас хэрэгжиж эхлэх дээрх тогтолцоо ёсоор хог түүсэн, нийтийн тээврээр зорчсон, унадаг дугуйгаар аялсан гэх мэт байгальд ээлтэй жуулчид төрөл бүрийн үйлчилгээгээр шагнуулдаг болох юм байна.

Шагналын сангаас дурдвал, үнэгүй өдрийн хоол, кофе, хундага дарс, завь түрээс зэрэг бий гэнэ.

Албаныхны мэдээлж байгаагаар энэ бол аялал жуулчлалын салбарыг байгальд ээлтэй болгох нээн жижигхэн алхам аж. Онгоц, машинаар зорчиход байгалийг ихээр бохирдуулдаг тул унадаг дугуй, нийтийн тээвэр бол түүний дэргэд байгальд илүү ээлтэй сонголт юм. Иймд жуулчид хог түүж, эсвэл нийтийн тээвэр, унадаг дугуйгаар зорчиж байгаагаа гэрэл зургаар баримтжуулан өгснөөр хотын захиргаанаас бэлсэн олон урамшууллаас хүртэх боломжтой болж байна.

Нөгөө талаас хотын удирдлагууд шинэ урамшууллын тогтолцоонд үзвэр, үйлчилгээний газруудыг олноор нэгдэхийг уриалж байгаа нь ч үр дүнд хүрч, өдгөө нийт 24 байгууллага хамтрахаа идэрхийлээд байгаа аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас