Хятадын зах зээлд тэсэж үлдэнэ гэдэг гадны автомашин үйлдвэрлэгчдийн хувьд томоохон сорил
7 сарын 11. 3:251

Wall Street Journal сонины орон нутгийн цагаар 8-ны өдөр мэдээлснээр, энэ оны эхний хагаст гадаадын автомашин үйлдвэрлэгчдийн Хятадын зах зээлд эзлэх хувь мэдэгдэхүйц буурсан болохыг онцолжээ.

Хятадын суудлын автомашины нийгэмлэгийн мэдээлснээр, энэ оны эхний хагаст Tesla, Volkswagen, Hyundai Motors зэрэг гадны автомашин үйлдвэрлэгчдийн Хятадын зах зээлд эзлэх хувь 43 хувьд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50.5 хувиар буурсан үзүүлэлт аж. Мөн хугацаанд Хятад дахь автомашины борлуулалт 9.840.000 нэгжид хүрч, өмнөх оныхоос 3,3 хувиар өссөн байна.

Харин Хятадын засгийн газраас хэрэгжүүлж буй цахилгаан автомашиныг дэмжих бодлогын хүрээнд их хэмжээний татаас авсан тус улсын цахилгаан автомашин үйлдвэрлэгчид өөрийн орны зах зээлд эзлэх байр сууриа улам өргөжүүлсээр байна. Volkswagen компани энэ онд Хятадад 70 гаруй төрлийн цахилгаан автомашиныг гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь Хятадын болон гадаадын үйлдвэрлэгчдийн хувьд ихээхэн хохирол дагуулах үнийн өрсөлдөөнийг эхлүүлж магадгүй хэмээн шинжээчид таамаглажээ.

Түүнчлэн АНУ болон Европын холбооны зүгээс Хятадын цахилгаан автомашины экспортод татвар ногдуулаад байгаа билээ. Засгийн газраас олгосон уг татаасын тусламжтайгаар хэт олноор автомашин үйлдвэрлэсэн зарим компаниуд экспортоор дамжуулан бүтээгдэхүүнээ “үгүй хийх” гэж оролдож буй энэ үед барууны орнууд тарифын хариу арга хэмжээ авч байгаа нь хурцадмал байдлыг улам гүнзгийрүүлж байна. Түүнчлэн, Хятад автомашины чанар сайжирч байгаа тул хятад худалдан авагчид гадны брэндийн бус дотоодын үйлдвэрлэгчдээс автомашин худалдаж авч эх оронч хэрэглээг дэмжих болжээ.

Энэ ч утгаараа Tesla компани цахилгаан автомашины борлуулалтаар тэргүүлж байсан нь түүх болон үлдэв. Хятадын суудлын автомашины нийгэмлэгийн мэдээлснээр тус компани энэ оны 1-р сараас 5-р сарын хооронд шинэ эрчим хүчний автомашины ангилалд BYD болон Geely-ийн араас 3-р байранд орсон болохыг онцолсон байна.

Тэрчлэн гадны томоохон үйлдвэрлэгчид Хятадын зах зээл дэх бизнесээ хумиж эхэлжээ. Тодруулбал өнгөрсөн жил Японы Mitsubishi Motors Хятад дахь үйлдвэрлэлээ зогсооно гэж мэдэгдсэн бол Stellantis хоёр жилийн өмнөөс Хятадад Jeep загварын автомашины үйлдвэрлэлээ зогсоогоод байгаа билээ. Үүнээс гадна Өмнөд Солонгосын Hyundai Motor компани Хятадын Чунцин хот дахь үйлдвэрээ дотоодын компанид зарсан байна. Nissan компани Чанжоу дахь үйлдвэрийнхээ үйл ажиллагааг зогсоосон бол Honda Хятадтай хамтарсан үйлдвэрийн ажилчдыг цомхотгохоор шийдсэн тухайгаа саяхан зарласан.

Үүний зэрэгцээ гадны үйлдвэрлэгчид цахилгаан автомашины салбарт Хятадын технологи, инновацийг нутагшуулах ажлыг эрчимжүүлж байна. Тухайлбал Volkswagen ихэнх хөгжлийн шийдвэрээ Хятадын удирдлагуудад шилжүүлснээс гадна Хятадын технологийг өөрийн болгохын тулд Xpeng, Horizon Robotics зэрэг компаниудад хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм. Toyota, Nissan компаниуд ч цаашид Хятадад худалдаалагдаж буй автомашины хөгжүүлэлтдээ тус улсын технологийг нутагшуулахаар төлөвлөж байгаа талаар Wall Street Journal сонин мэдэгдэв.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Gan
219.240.247.226
   /
7 сарын 12. 7:08

Za ingeed gadniihan tsahilgaan avtomashinii terguulegch hyatad technologiig hulgailah ajildaa orjee. Ichmeer

Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас