Дэлхийн нар, салхины эрчим хүчний нийт төслийн 64 хувь нь Хятадад хэрэгжиж байна
7 сарын 13. 3:450

Дэлхийн хэмжээнд бүтээн байгуулалтын ажил нь явагдаж буй нар, салхины эрчим хүчний төслүүдийн 60 гаруй хувь нь Хятадад хэрэгжиж байгаа талаар Америкийн судалгааны төв тайландаа дурджээ.

Reuters агентлагийн орон нутгийн 11-ний өдөр мэдээлснээр, Америкийн Global Energy Monitor судалгааны төв саяхан нийтэлсэн тайландаа, Хятад улс эрчим хүч үйлдвэрлэх зориулалттай 339 гигаватт (ГВт) нар, салхины эрчим хүчний байгууламж барьж байна хэмээн мэдэгдсэнийг онцолжээ. Энэ нь дэлхий хэмжээнд хэрэгжиж буй энэ төрлийн нийт төслийн 64 хувийг эзэлж байгаа хэрэн бөгөөд хоёрдугаарт жагсаж буй АНУ-д баригдаж буй нар, салхины эрчим хүчний байгууламжаас (40 ГВт) найм дахин их байгаа юм. Түүнчлэн Бразил (13ГВт), Их Британи (10ГВт), Испани (9ГВт) зэрэг улсуудтай харьцуулахад асар их зөрүүтэй байна.

Энэхүү судалгааг зөвхөн 20 мегаватт (МВт) ба түүнээс дээш хүчин чадалтай нарны эрчим хүч үйлдвэрлэх байгууламжуудад тулгуурлан хийсэн тул Хятадын нарны эрчим хүчний байгууламжийн цар хүрээ илүү том байж магадгүй гэж судлаачид тооцоолжээ. Учир нь тус улсын нарны эрчим хүчний байгууламжийн 40 орчим хувийг жижиг оврын байгууламжууд эзэлдэг юм.

Сүүлийн үед Хятадад нарны эрчим хүчний байгууламж барих ажил эрчимтэй явагдаж байна. Тайланд тэмдэглэхдээ, өнгөрсөн оны 3-р сараас энэ оны 3-р сар хүртэлх нэг жилийн хугацаанд Хятад улс сүүлийн 3 жилд баригдсанаас илүү нарны эрчим хүчний байгууламж суурилуулсан хэмээн онцлов. Тэрчлэн өнгөрсөн жил дэлхий даяар суурилуулсан нийт нарны эрчим хүчний байгууламжаас илүү олон тооны нарны эрчим хүчний байгууламжийг Хятадад суурилуулсан байна. Судлаачдын таамаглаж буйгаар Хятадын нар, салхины эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал энэ оны эцэс гэхэд 1200 ГВт-д хүрэх ба энэ нь засгийн газрын зорилт даруй зургаан жилийн өмнө биелж буй хэрэг болох аж. БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2020 оны 9-р сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд хэлсэн үгэндээ нүүрстөрөгчийн ялгаруулалт 2030 он гэхэд дээд цэгтээ хүрэх бөгөөд 2060 он гэхэд нүүрстөрөгчийн саармаг байдалд хүрэхийн тулд ялгаруулалтыг чадах чинээгээрээ бууруулсаар байх болно хэмээн мэдэгдэж байв.

Гэвч Хятадын нүүрстөрөгчийн ялгарал өнгөрсөн онд аль хэдийн дээд цэгтээ хүрсэн гэх тооцоог ч зарим мэргэжилтнүүд гаргаад амжсан билээ. Азийн нийгэмлэгийн бодлогын хүрээлэнгийн ахлах судлаач Лаури Миливирта өнгөрсөн сард гаргасан тайландаа, өнгөрөгч 5-р сард Хятадын нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд дулааны эрчим хүчний үйлдвэрлэлийн эзлэх хувь 53 хувиар өссөн нь урьд өмнө байгаагүй бага үзүүлэлт бөгөөд чулуужсан бус нарны эрчим хүч, салхины эрчим хүч, цөмийн эрчим хүч зэрэг түлш 44 хувийг эзэлж байсан хэмээн мэдээлэв. Тэрээр үргэлжлүүлэн “Хэрэв салхи, нарны эрчим хүч үйлдвэрлэх байгууламжийг одоогийнхтой адил хурдаар барьж байгуулсан тохиолдолд Хятадын нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт зогсолтгүй буурах нь гарцаагүй. Улмаар 2023 он Хятадын нүүрсхүчлийн хийн ялгаруулалт дээд цэгтээ хүрсэн жил болон тэмдэглэгдэн үлдэж мэдэх юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.

Нар, салхины эрчим хүч үйлдвэрлэх тоног төхөөрөмжөөр дэлхийд тэргүүлдэг Хятадын энэ төрлийн бүтээгдэхүүнтэй АНУ, Европын холбоо зэрэг барууны гүрнүүд экспортын хяналт тогтоох замаар тэмцэж буй билээ. Их Британийн өдөр тутмын Guardian сонин “Уг судалгаанаас дүгнэвэл Хятад улс нарны эрчим хүчний салбарт хэт их үйлдвэрлэл, хог хаягдал үүсгэж байгаа нь АНУ-ын хувьд ихээхэн санаа зовоосон асуудал болж байгаа нь харагдаж байна. Түүнчлэн энэ цаг үед дэлхийн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд Хятад улс тэргүүлж байгааг энэ тайлан нотлон харууллаа" хэмээн цохон тэмдэглэв.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Зан чанар цалинд хэрхэн нөлөөлдөг вэ
02024-12-7 19:07
Поливорк: Хоёр болон түүнээс дээш бүтэн цагийн ажил хийхдээ юуг анхаарах вэ?
02024-12-6 10:01
Дуугаа хураасан ажилтны цаана байгууллагын соёлын том алдаа бий
02024-11-29 22:35
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлье” гэдгийг даргадаа яаж эвтэйхэн хэлэх вэ?
02024-11-28 21:13
Ажлын олон дарамтыг давахад эмэгтэйчүүдэд туслах дөрвөн чанар
02024-11-24 10:43
Ажлын орчинд эмэгтэй дарга нарыг зовоодог асуудлууд
02024-11-23 10:52
10 минутын дотор стрессээ тайлах гурван арга
02024-11-16 11:58
Ажил амжилтын замд гаргасан хамгийн айхавтар алдаагаа удирдагч нар хуваалцжээ
02024-11-14 21:28
Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
02024-11-8 21:28
Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
02024-11-6 22:49

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас