Зөвхөн баячуудын сонирхдог байсан хоргодох байрыг Германы дундаж давхаргынхан олноор захиалах болжээ
7 сарын 15. 4:150

Хоёр жилийн өмнө Украинд дайн эхэлснээс хойш Европт аюулгүй байдалдаа санах зовох иргэдийн тоо эрс нэмэгдэж эхэлжээ. Үүнийг батлах гэсэн мэт Германд хувийн хоргодох байрны захиалга дайны өмнөх үетэй харьцуулахад гурав дахин нэмэгдсэн талаар томоохон хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлсэн байна. Нийгмийн сүлжээний Facebook платформыг үндэслэгч Марк Закерберг, Холливудын од Ким Кардашиан зэрэг цөөхөн баячуудын л сонирхлыг татдаг, тансаг хэрэглээнд тооцогддог хоргодох байрыг Германы дундаж давхаргынхан олноор сонирхох болжээ.

Британийн The Economist сонины сүүлийн дугаарт Германд хоргодох байр “моодонд орж” буй талаар онцолсон байна. 2022 оны 2-р сард ОХУ Украинд халдан түрэмгийлсний дараахан Германы Берлин хотод байршилтай хоргодох байр үйлдвэрлэгч BSSD компани өдөрт хоргодох байр худалдаж авахыг хүссэн 1000 орчим дуудлага хүлээн авчээ. 2014 онд байгуулагдсан, 100 орчим ажилтантай тус компани нь Украинд дайн эхлэх үед Германд хоргодох байр үйлдвэрлэдэг хувийн хэвшлийн цорын ганц компани байсан юм.

Үүсгэн байгуулагч Марио Пиеде The Economist сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Украинд дайн дэгдсэний дараа уг дайн хяналтаас гарч магадгүй гэж санаа зовсондоо хоргодох байртай болох хүсэлтэй Германчуудын захиалга гурав дахин нэмэгдсэн" гэжээ. “Өмнө нь хоргодох байрыг зөвхөн чинээлэг хүмүүс л сонирхож, захиалдаг байсан бол өдгөө дундаж амьдралтай айл, өрхүүд ч захиалах болсон” гээд тэрбээр усан бассейн, гарааж барихын оронд хоргодох байр барих нь илүү ашигтай байгаа талаар өгүүлэв.

Тус компанийн хамгийн жижиг хэмжээ бүхий хоргодох байр 9.6 шоо дөрвөлжин метр талбайтай (угаалгын өрөөтэй) бөгөөд үнэ нь 79,000 евро аж. Гэвч энэхүү хоргодох байр маш өндөр эрэлттэй байгаа гэв. Тусгай материалаар хийсэн зарим том талбайтай хоргодох байр нь унтлагын өрөө, зочны өрөө, гал тогоо зэргийг багтаасан байдаг. Хоргодох байртай харьцуулахад аюулгүй байдлыг тийм ч сайн хангаж чадахгүй ч гэсэн өртөг багатай “panic room” 15.000 еврогоос эхэлдэг ба мөн л эрэлт ихтэй байгаа гэв.

Германд хоргодох байр худалдан авах эрэлт ийнхүү огцом өсөх болсон шалтгаан нь хүйтэн дайны дараа засгийн газар нийтийн хоргодох байрны удирдлагад тун хайнга хандсантай холбоотой гэж зарим хүмүүс онцолсон байна. Өнгөрөгч гуравдугаар сард Германы хот, орон нутгийн засаг захиргааны нийгэмлэгийн тэргүүн Андре Бергегер олон нийтийн DW телевизэд "Германд олон хоргодох байр барих хэрэгтэй. Хүйтэн дайны үед баригдсан 2000 нийтийн хоргодох байрнаас одоо ердөө 600 л үлдсэн” хэмээн цохон тэмдэглэжээ.

The Economist сонины онцолсноор Германы нийтийн хоргодох байрнууд 480.000 орчим хүний багтаамжтай болохыг дурдсан байна. Энэ нь 8.8 сая, 5.5 сая иргэдээ буюу бараг бүх иргэдээ нийтийн хоргодох байраар хангаж чадах Швейцарь, Финлянд зэрэг Европын бусад улсуудтай харьцуулахад тун чамлахаар үзүүлэлтэд тооцогдож буй аж. Тодруулбал Германы 84 сая иргэнийг хамгаалахын тулд 210.000 гаруй том хэмжээний хоргодох байр барих ёстой гэх тооцоо бий. Гэвч гол асуудал нь 210.000 хоргодох байр барихад 25 жил шаардагдахаас гадна 140 тэрбум еврогийн зардал гарах гэнэ.

Германы засгийн газар Украины дайн эхэлсний дараахан буюу 2022 оны дөрөвдүгээр сард онцгой байдлын үед нүүлгэн шилжүүлэх газар болгон ашиглах хоргодох байрыг нэмэгдүүлнэ гэж мэдэгдэж байсан билээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн Die Welt агентлагийн мэдээлснээр Германы засгийн газар зогсоол, метроны буудал, хонгил зэрэг газруудыг хоргодох байр болгон талаар хэлэлцэж байгаа гэв. Тэрчлэн эмнэлгийн хэрэгсэл, хамгаалалтын хувцас, эм зэрэг яаралтай тусламжийн хэрэгслийн нөөцийг нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн боловч энэ нь олон нийтийг бүрэн тайвшруулахад хангалтгүй байгаа юм.

Энэ ч утгаараа төрд найдалгүй өөрийн аюулгүй байдлыг хангах гэсэн хүмүүс ийнхүү олширсон байна. Хоргодох байрны эрэлт нэмэгдэхийн хэрээр BSSD компани ч салбараа байгуулах талаар төлөвлөж эхэлжээ. Түүнчлэн German Shelter Central зэрэг хоргодох байр үйлдвэрлэгч хувийн хэвшлийн хувийн компаниуд Германд шинээр байгуулагдсан байна. Нэмж дурдахад модульчлагдсан байшин барьдаг Delta Module компани модульчлагдсан байшин болон хоргодох байрыг хамтад нь шийдсэн байшинг зах зээлд нэвтрүүлнэ гэдгээ мөн мэдэгдээд байгаа билээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас