“Улс төр сонирхдоггүй” гэдэг Илон Маск Трампад их хэмжээний мөнгө хандивлажээ
7 сарын 16. 3:540

Теsla компанийн гүйцэтгэх захирал Илон Маск АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампын сонгуулийн кампанит ажилд их хэмжээний мөнгө хандивласан гэх мэдээлэл сүүлийн үед гарах болжээ.

Bloomberg агентлагийн орон нутгийн цагаар 12-ны өдөр мэдээлснээр Маск саяхан America Pack нэртэй байгууллагад их хэмжээний мөнгө хандивласан гэдэг нь ил болсон талаар онцлов. America Pack нь Трампыг дэмждэг улс төрийн үйл ажиллагааны байгууллага юм.

America Pack сонгуулийн сурталчилгаанд одоогийн байдлаар 15.8 сая ам.доллар зарцуулаад буйг Bloomberg агентлаг мөн дурдсан байна. Түүнчлэн нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан "Маск хэдий хэмжээний хандив өгсөн нь тодорхойгүй байгаа ч маш их мөнгө хандивласан" хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Bloomberg агентлагийн мэдээлснээр тус байгууллага нь 15-ны өдөр хандивлагчдынхаа нэрсийн жагсаалтыг ил болгох аж.

Маск "Улс төр огт сонирхдоггүй" гэдгээ байнга тодотгодог. Харин энэ удаад ийнхүү их хэмжээний хандив өгсөн явдал нь түүний байр суурь, хандлага өөрчлөгдсөнийг тодорхой харуулж буйн жишээ боллоо хэмээн Bloomberg агентлаг дурдав. Тэрээр өөрийн мэдлийн нийгмийн сүлжээний X платформоор дамжуулан барууны үзлийг дэмжиж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ Ардчилсан намыг шүүмжилсэн удаатай.

Маск АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд аль нэг нэр дэвшигчийг дэмжиж буйгаа олон нийтэд зарлаж байгаагүй билээ. Тэрээр өөрийгөө "улс төрийн хувьд бие даасан нэгэн” гэж тодорхойлсон бөгөөд хандив өгснөө ч үгүйсгэсэн юм. Гэвч нийгмийн сүлжээний платформуудаар Трампыг дэмжиж буйгаа ил, далд хэлбэрээр харуулж буйгаас харахад Трампын сонгуулийн ажилд хандив өгсөн байхыг үгүйсгэхгүй хэмээн шинжээчид таамаглаад буй юм.

Маск өнгөрсөн гуравдугаар сард Флорида мужийн Палм Бич хотод ерөнхийлөгч асан Трамптай уулзсан юм. Улмаар Трамп засгийн эрхэнд дахин гарсан тохиолдолд Маскийг зөвлөхөөр томилно гэсэн мэдээлэл өнгөрсөн тавдугаар сард гарч байсан билээ.

Bloomberg агентлагийн зүгээс Маскийн энэхүү хандив нь улс төрийн ирээдүй нь нам доторх тэмцлээсээ ч “өндийж чадахгүй байгаа” Байден болон Ардчилсан намд “үхлийн цохилт” болж ч мэднэ хэмээн дүгнэсэн байна. Учир нь Трампын сонгуулийн штабын хандивын үйл ажиллагаанд Уолл Стрит болон томоохон корпорациудын удирдлагууд нэгдсэнээр хоёр нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны төсөв аль хэдийн асар зөрүүтэй болоод байгаа энэ үед Маск ийнхүү хандив өгсөн нь байдлыг улам хүндрүүлэх нь тодорхой юм.

Түүгээр ч барахгүй Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хооронд мэтгэлцээн зохион байгуулагдснаас хойш Байденд хандив өгч байсан томоохон хандивлагчид хандиваа зогсоогоод байна.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас