Д.Трамп БНН-ын их хуралд оролцохоор Милуокид иржээ
7 сарын 16. 12:390

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Висконсин муж улсын Милуоки хотод хүрэлцэн ирсэн талаар түүний хүү Эрик Трамп X хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Ингэхдээ аавынхаа онгоцыг тус хотод газардсан байгаа бичлэгийг нийтэлсэн байна.

Бүгд найрамдах намын /БНН/ үндэсний их хурал Милуокид даваа гарагт эхлэх бөгөөд Д.Трамп уг хурлын үеэр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ албан ёсоор авч, дэд ерөнхийлөгчийн албанд нэр дэвших хүнээ нэрлэх төлөвтэй байна. Д.Трамп бямба гарагт сонгуулийн кампанит ажлын цуглааны үеэр бууны суманд өртөн баруун чихэндээ шарх авсан боловч төлөвлөсний дагуу намын хуралд оролцохоо амлаад байжээ.

Хууль сахиулах байгууллагынхны мэдээлснээр, зэвсэгт этгээд болон цугласан олны дунд байсан нэг хүн амиа алдсан бол шархадсан хоёр хүний биеийн байдал хэвийн байгаа аж. Холбооны мөрдөх товчоо гал нээсэн этгээдийг Пенсильвани муж улсын оршин суугч, 20 настай Томас Мэттью Крукс болохыг тогтоожээ. Түүний машин болон гэрээс нь тэсрэх бөмбөг хийх материал олдсон гэж AP агентлаг хууль сахиулах байгууллагынхны мэдээллийг эш татан уламжилсан байна.

Ерөнхийлөгч Жо Байден ням гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, Холбооны мөрдөх товчоо уг хэргийг мөрдөн шалгах ажиллагааг удирдан явуулж байгаа бөгөөд энэхүү ажиллагаа эхний шатандаа явж байна гэлээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас