Швейцарийн судлаачид: Дэлхийн дулаарлын улмаас өдрийн урт нэмэгдэж байна
7 сарын 17. 2:233

Дэлхийн дулаарлын улмаас өдрийн үргэлжлэх хугацаа илүү хурдацтай нэмэгдэж байгааг судалгаагаар тогтоожээ.

Британийн өдөр тутмын Guardian сонины орон нутгийн цагаар 15-ны өдөр мэдээлснээр, Швейцарийн Цюрихийн холбооны технологийн хүрээлэнгийн судлаачид "Proceedings of the National Academy of Sciences" шинжлэх ухааны сэтгүүлд уур амьсгалын өөрчлөлт дэлхийн эргэлтийн хурдад хэрхэн нөлөөлж байгааг харуулсан судалгааны үр дүнг нийтэлжээ.

Тэгвэл тус судалгаанд онцолсноор мөсөн голын хайлсан ус дэлхийн эргэлтийн хурдад нөлөөлснөөр 2000 оноос хойших 100 жилийн хугацаанд өдрийн урт 1.3 мс-ээр (миллисекунд, секундын 1/1000) нэмэгдэнэ гэх тооцоог гаргасан байна. Харин 1900-2000 он хүртэлх өмнөх 100 жилийн хугацаанд өдрийн урт 0.3-1.0 мс-ээр нэмэгдсэн аж.

Өмнөд ба хойд туйлын ойролцоох Гренландын мөсөн голоос хайлсан ус экваторын ойролцоох далайн усыг нэмэгдүүлж, улмаар дэлхийн эргэлтийн хурдыг удаашруулдаг гэж судлаачид тайлбарлав. Сарны таталцлын нөлөөгөөр далайн усны хэмжээнд өөрчлөлт ордог шиг дэлхийн гадаргуу дээрх усны хэмжээ ихсэх, буурах зэрэг нь дэлхийн эргэлтийн хурдад нөлөөлдөг бөгөөд 2000 оноос хойш дэлхийн дулаарлын улмаас мөсөн голууд хурдацтай хайлж, дэлхийн эргэлтийн хурд удааширснаар өдөр урт болж байна гэж тайлбарлаж болох юм. Эрдэмтэд хүлэмжийн хийн ялгарал одоогийн хурдаараа үргэлжилбэл өдрийн үргэлжлэх хугацаа 2100 оноос хойш 100 жилийн хугацаанд 2.6 мс-ээр нэмэгдэнэ гэж таамагласан байна.

Дэлхийн дулаарлаас үүдэлтэй өдрийн урт өөрчлөгдөж буй энэхүү явдлыг секундыг мянга хуваасны нэгтэй л тэнцэх өчүүхэн хугацаа гэж харж болох юм. Гэвч энэхүү өөрчлөлтийн хүн төрөлхтөний амьдралд үзүүлэх нөлөө бага биш гэдгийг судлаачид анхааруулав. Тухайлбал хиймэл дагуулын навигацийн систем (GPS) зэрэг компьютерийн системийн нарийвчлал болон тодорхой цаг хугацаан дээр үндэслэн гаргадаг санхүүгийн гүйлгээнд нөлөөлж болзошгүй аж.

Энэхүү судалгаанд гар бие оролцсон Цюрихийн холбооны технологийн хүрээлэнгийн профессор Бенедикт Соя хэлэхдээ, "Энэхүү өөрчлөлт нь нүүрстөрөгчийн ялгаруулалт ихссэний улмаас ердөө 100-200 жилийн дотор тохиосон зүйл юм. Дэлхийн дулаарал нь агаарын хэмийг нэмэгдүүлэх зэрэг тухайн орон нутагт л хамааралтай өөрчлөлтийг үүсгэдэг төдийгүй дэлхийн эргэлтийн хурд гэх мэт дэлхийн бөмбөрцөгийн үндсэн үйл ажиллагаанд нөлөөлдөг нь батлагдсан” хэмээн дурдсан байна.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
0
0
5
6
6
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 3 сэтгэгдэл
103.57.93.11
   /
7 сарын 22. 17:19

шөнө хүтэн байгаа болхоор шөнө 0.3-1.0 мс-ээр удааширч байгөө. ваххха

66.181.191.36
   /
7 сарын 18. 7:05

Тэгээд нар салхины төхөөрөмжөө хатуу нөхцөлтэй шахаж бгаа

ebo
202.9.40.147
   /
7 сарын 17. 12:25

dulaaral yarij terhi tolgoi ergyyldeg tsag duussaaan

Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас