Үлэг гүрвэлийн араг яс 44.6 сая ам.долларын үнэ хүрчээ
7 сарын 18. 10:550

Лхагва гарагт Нью-Йоркт болсон дуудлага худалдаагаар Апекс гэдэг нэртэй стегозаврын араг яс түүхэнд хамгийн өндөр үнээр буюу 44.6 сая ам.доллароор зарагдсан тухай дуудлага худалдааны “Сотбис” ордон мэдээллээ.

Мэдээлэлд дурдсанаар, 150 сая жилийн настай Апекс бол хамгийн бүрэн бүтнээрээ олдсон араг яснуудыг нэг гэж үздэг ажээ.

Энэхүү араг яс нь 3.3 м өндөр, 8.2 м урт бөгөөд ойролцоогоор 254 хэсэг яснаас бүрджээ.

Өмнө нь 2020 онд Стэн нэртэй тиранозавр батаар үлэг гүрвэлийн араг ясыг 31.8 сая ам.доллароор худалдаж байв.

“Сотбис” ордон Апексийг 4-6 сая долларын үнэ хүрнэ гэж таамаглаж байсан боловч утсаар үнэ хаялцсан хүмүүс үнийг огцом өсгөснөөр ийнхүү түүхэн дээд ханшаар зарагджээ.

Апексийг 2022 оны тавдугаар сард Америкийн палеонтологич Жэйсон Куперийн хувийн эзэмшлийн газраас олсон байна. Дуудлага худалдааны ордон өндөр стандарт, ил тод байдлыг хангахын тулд олдворыг олох, малтлага хийхээс эхлээд сэргээн засварлах, бэлтгэх, суурилуулах хүртэлх бүхий л үйл явцыг баримтжуулжээ.

Үлэг гүрвэлийн олдворыг зарах нь нэмэгдэж буй үед лхагва гаргийн дуудлага худалдаа боллоо. Стегозаврын араг яснуудыг дэлхий даяар дэлгэн үзүүлдэг бөгөөд Апекс бол өнөөг хүртэл олон нийтэд үзүүлж буй хамгийн бүрэн гүйцэд стегозаврын яс болох Лондон дахь Байгалийн түүхийн музейд хадгалагдаж буй Софигоос 30 хувиар илүү том ажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас