Хятадууд солонгос тамирчдын хувцсыг “шоронгийн” гэж шоолж байна
7 сарын 19. 11:161

Олон улсын мэдээллийн CNN агентлаг энэ долоо хоногт 26 дугаар олимпын наадамд оролцох орон орны тамирчдын хувцсыг танилцуулж, тэдний дундаас монгол тамирчдын хувцсыг онцлон шагшсан билээ.

Тэгвэл олимпын тамирчдын хувцастай холбоотой яриа өөр орны тамирчдын хувцсаар олон улсад үргэлжилж байна. Тухайлбал, пүрэв гарагт Хятадын цахим орчинд мэдээ мэдээллийн блог хөтөлдөг Жан Шун гэгч өөрийн хуудаснаа Парисын олимпод оролцох солонгос тамирчдын хувцсыг олон ангит кинон дээр гардаг шоронгийн хувцастай ижил байгааг дооглон дүрс бичлэг нийтэлсэн нь олны анхаарлын төвд оржээ.

Тэгэхдээ Жан Шун 2022 онд олны хүртээл болсон Солонгосын олон ангит Глори киноны гол дүр Пак Ён Жиний шоронд орохдоо өмсдөг хувцсыг тамирчдын хувцастай адилтган харуулсан байна. Гэтэл тэр бичлэг даруй Хятад, Солонгосын өөр өөр цахим сувгуудаар тархаж, ярианы гол сэдэв болоод амжив.

 

 

Энэ удаагийн олимпод оролцох солонгос тамирчдын хувцсыг Мүсинса стандартын хамт олон урлаж, цэнхэр өнгөөр дорнын онцлог, эрч хүчийг илэрхийлэхийг зорьсноо тайлбарласан юм.

Эх сурвалж: Maeil Business Newpaper

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
4
3
42
8
17
15
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
59.153.114.146
   /
7 сарын 20. 7:14

Hyatadiinh uursdiinh ni receptioniih shig l yum ble sh d. Uursduu insecure bolohooroo busdiin huvtsasiig muulj baigaa yum.

Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас