Пёняны цэргийн өндөр албан тушаалтан Москвагийн ойролцоо живж нас баржээ
7 сарын 19. 11:432

ОХУ-д айлчлах үеэрээ Москвагийн ойролцоох цөөрөмд сэлж байхдаа живж амиа алдсан Умард Солонгосын албан тушаалтны нэр Пёняны хэвлэл мэдээллийн хэрэгслээр цэргийн өндөр албан тушаалтан хэмээн зарлаж байсан хүний нэртэй таарч байна гэв.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаас үзвэл, Умард Солонгосын албан тушаалтан Ким Гем Чол долоодугаар сарын 11-нд Москвагаас баруун умард руу 37 км-т байрлах Зеленоград хотын нэгэн цөөрөмд сэлж байгаад нас барсан байна.

Пёняны төрийн мэдээллийн хэрэгслээр энэ сарын эхэнд зарласанчлан хоёр улсын удирдагч нар уулзаж, цэргийн тал дээр илүү нягт, дотно холбоотой ажиллахаар тохиролцсоны үндсэн дээр анхны цэрэг солилцоогоор долоодугаар сарын 8-нд Умард Солонгосын элит цэргийн сургуулилалтын төлөөлөгч нар ОХУ-ыг зорин хөөрсөн билээ.

Уг ажиллагааны хүрээнд Ким Ил Сун цэргийн их сургуулийн ерөнхийлөгч гэх Ким Гем Чол багаа удирдан явсан байжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
зочин
103.168.34.166
   /
7 сарын 20. 23:21

Манай маанагуудыг бодвол далайд ойр хүн уг нь

үнэн
66.181.181.142
   /
7 сарын 19. 12:22

Чааваас даа, яг монголчууд шиг усанд сэлж чадахгүй ч нэг их мундаг сэлдэг хүний дүр үзүүлсэн юу ч чаддаггүй гар байж дээ энэ . Яг түүн шиг гэдэг шиг "Яг Монгол хүн" байж

Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас