43 жил хилсээр хоригдсоны эцэст суллагджээ
7 сарын 22. 12:430

Өнгөрсөн баасан гарагт шударга ёс ялж, үйлдээгүй хэргийн төлөө 43 жил шоронд хоригдсон Сандра Хемме гэдэг эмэгтэй АНУ-ын Миссури муж улс дахь эмэгтэйчүүдийн хорих ангиас суллагджээ.

Эмэгтэй хүн хилс хэргээр ийм удаан хугацаанд хоригдсон тохиолдол Америкийн түүхэнд үгүй.

Миссури муж улсын гурван шатны шүүхээс эмэгтэйг суллах шийдвэр гаргасан боловч прокурорын зүгээс гэм зэмгүй түүнийг суллахыг эцсийн мөч хүртэл хойшлуулсаар байв. Харин шүүхийг хүндэтгээгүй гэх шалтгаанаар прокурорыг эрүүгийн хариуцлагад татна гэж мэдэгдсэний дараа л шоронгийн хаалга нээгджээ.

Хутга хэрэглэн номын санч эмэгтэйн амийг хөнөөсөн гэх хэргээр 1980 онд Сандра Хемме-д бүх насаар нь хорих ял оноосон байна. Хэргийг нотлох цорын ганц баримт нь уг хэргийг үйлдсэн гэдгээ Сандра мөрдөн байцаалтын явцад хүлээн зөвшөөрсөн явдал юм.

Гэтэл түүнийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт аваачин, тайвшруулах эмийг их тунгаар уулгаж байгаад дээрх мэдүүлгийг авсан нь тогтоогдсон байна. Үүний сацуу цагдаагийн нэгэн ажилтны /2015 онд нас барсан/ автомашин хэрэг гарсан өдөр номын санч эмэгтэйн гэрийн ойролцоо байсан, уг цагдаа хохирогч эмэгтэйн зээлийн картыг ашиглан төлбөр хийсэн, түүний гэрт хохирогчийн ээмэг байсан гэх баримтуудыг мөрдөн байцаагчид нарийвчлан шалгаагүй ажээ.

Цаг хугацаа өнгөрсөөр 43 жилийн дараа шүүх хэргийг дахин хэлэлцээд, Хемме гэм буруугүй болохыг тогтоож, түүнийг суллах шийдвэрийг гаргасан байна.

Шүүхийн шийдвэр гарсан хэдий ч муж улсын прокурор шоронгийн дарга руу утасдаж, Хеммег суллаж болохгүй хэмээн тушааж байв. Ингэхдээ “хүн амины хэргээр биш юм аа гэхэд харгалзагчийг бриткээр зүсэж байсных нь төлөө Сандраг суллах ёсгүй” гэх зэргээр ярьж байжээ.

“Гэмгүй зэмгүй хүнийг шийтгэх амархан, харин суллах хэцүү байдаг ажээ, ийм зүйл давтагдах ёсгүй” хэмээн Сандрагийн өмгөөлөгч Шон О’Брайен ярилаа.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас