Миланиа яагаад Трампын хошуунаас бултав?
7 сарын 22. 12:482

АНУ-ын бүгд найрамдахчуудын үндэсний конвенц болж, Доналд Трампыг албан ёсоор нэр дэвшихийг зөвшөөрсөн билээ. Тэгтэл тус конвенц дээр Доналд Трамп болон түүний эхнэр Миланиа Трамп хоёрын “жаахан” эвгүй үйлдэл үгэнд дуртай олны нүдэнд өртөж, олон цуу яриа дагуулаад эхэлжээ.

Конвенцыг “Newsweek”, “USA today” тэргүүтэй олон агенлаг дамжуулсан юм. Тэгвэл бие даасан сэтгүүлч Аарон Рупар Трампын индэр дээр эхнэртэйгээ мэндчилж байгаа хэсгийн дүрс бичлэгийг онцлон цахим хуудсандаа нийтэлжээ. Түүний нийтлэлийг өдөртөө 580 мянга гаруй хүн үзэж, 1400 удаа түгээсэн байна.

Дүрс бичлэгээс үзвэл, энэ сарын 18-ны өдөр Трамп тайзан дээр үг хэлж дуусахад Миланиа ард нь гарч ирээд нуруун дээр нь гараа тавьсан байна. Эхнэр нь гарч ирснийг мэдээгүй байсан Трамп цочин баярласандаа Миланиаг үнссэн аж. Гэтэл Миланиа уруул дээрээ үнсүүлэхийн оронд түргэхэн бултаж, хацар дээрээ үнсүүлсэн байна. Тэр даруй Трампын хүүхдүүд мөн тайзан дээр гарч ирж илтгэлийг нь чимжээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар энэ бол Миланиа нөхрийнхөө үнсэлтээс бултаж байгаа анхны удаа биш юм. Тэрээр 2020 оны наймдугаар сард болсон конвенц дээр мөн ижил зан гаргаж байсан талаар “Newsweek” дурсжээ.

Түүнээс гадна Трампын өмнөх кампанит ажлуудаас ялгаатай нь Миланиа энэ жил дөрвөн өдөр үргэлжилсэн конвенцын нэг л өдөрт нь оролцсоноос гадна нэр дэвшигчийн эхнэрийн хувиар тусдаа илтгэл тавиагүй байна.

Энэ мэт шалтгаануудаас болж олон жил яригдаж байгаа Трампын гэр бүлийн харилцааны талаар цуу яриа улам эрчээ авчээ.

Өмнө нь анх 2017 онд Трамп, Миланиа хоёр цагаан ордонд таван сарын зайтай тус тусдаа нүүж орсноос эхлээд энэ яриа олны дуртай сэдэв болсон юм. Тэр байтугай 2020 оны сонгуульд ялагдахад нь Миланиа гэр бүл цуцлуулахаар шийдсэн тухай яриа ч газар авч байлаа.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
103.57.93.11
   /
7 сарын 22. 17:23

трамп хүүхдүүдтэйгээ ээжийг нь хуваалцахыг хүсдэггүй. ганцаараа эзэмшиж чадахгүй болхоор эрх хүүхэд шиг муухай аашилна, худалч, зан авир муухай.

Далдыг харагч
66.181.161.217
   /
7 сарын 22. 14:23

Трамп сармистай хавч идээд виски ууцан байлаа дээд талых нь баруун араа хорхой идцэн байлаа

Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас