Украин найман тэрбумын өр тэглүүллээ
7 сарын 23. 10:550

Киев олон улсын зах зээлд нэвтрэх эрхээ хадгалахын төлөө 20 тэрбум ам.долларын өрийнхөө бүтцэд өөрчлөлт оруулахаар гадаадын хөрөнгө оруулагчидтай зарчмын тохиролцоонд хүрсэн талаараа мэдэгдлээ.

АНУ-ын санхүүгийн томоохон компаниуд болох BlackRock, Pimco, Францын хөрөнгийн менежер Амунди зэрэг бонд эзэмшигчид 2022 оны хоёрдугаар сард Оросын түрэмгийлэл эхлэхэд Украины өрийг хор жилийн хугацаатай царцаасан билээ.

Лондонгийн хөрөнгийн бирж дээр нийтэлсэн гэрээний нөхцлийн дагуу бондын 25 хувийг хянадаг бонд эзэмшигчдийн бүлэг өрийнхөө нэрлэсэн үнийн дүнгийн 37 хувь буюу 8.7 тэрбум ам.долларын алдагдлыг хүлээн зөвшөөрөхөөр болсон байна.

Ерөнхий сайд Денис Шмигал даваа гарагт энэ талаар өөрийн телеграм хуудсандаа "Энэ бол өрийн бүтцийн өөрчлөлтийн чухал үе шат. Ингэснээр ирэх гурван жилийн хугацаанд 11.4 тэрбум ам.доллар, 2033 он хүртэл 22.75 тэрбум ам.долларын өрийн төлбөрийг хэмнэж, батлан хамгаалахын салбарт зарцуулагдах хөрөнгийн дарамтыг чөлөөлнө" хэмээн нийтэлжээ.

Ийнхүү Украин өрийг царцаасан хугацаа дуусахаас ганцхан долоо хоногийн өмнө амжиж дээрх тохиролцоонд хүрсэн нь мөргөлдөөнтэй байгаа улс өрийн бүтцийг өөрчилсөн дэлхийд анхны тохидол болж байна.

Украины саналын дагуу зээлдүүлэгч нар үлдэгдэл өрийг хоёр цуврал бонд болгон дахин боловсруулахаар тохиролцсон аж. Эхний стандарт бондын цувралы дагуу Киев 2025 оноос эхлэн 1.75%-ийн купон төлж эхлэх бөгөөд 2029 оноос эхлэн хөрөнгийн төлбөрийг 7.75%-д хүргэх гэнэ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас