И.Маск: “Тесла” ирэх жилээс хүн дүрст робот ашиглана
7 сарын 24. 9:480

“Тесла” компани ирэх оноос хүн дүрст робот үйлдвэрлэж, ашиглаж эхэлнэ гэж цахилгаан автомашин үйлдвэрлэгч тус компанийн захирал Илон Маск мэдэгдлээ.

И.Маск нийгмийн сүлжээний хуудсандаа бичсэнээр бол, роботуудыг эхлээд “Тесла”-д ашиглах бөгөөд 2026 оноос худалдаанд гаргаж эхлэх ажээ.

Технологийн салбараас төрсөн тэрбумтан тэрбээр “Оптимус” гэдэг нэртэй роботыг энэ оны эцэс гэхэд “Тесла”-гийн үйлдвэрүүдэд ашиглахад бэлэн болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж байв.

“Хонда”, “Бостон Дайнемикс” зэрэг бусад компаниуд ч мөн адил өөрсдийн хүн дүрст роботуудыг зохион бүтээж байгаа юм.

“Тесла” ирэх онд компанийн дотоод хэрэглээнд зориулан хүн дүрст роботыг цөөн тоогоор үйлдвэрлэх бөгөөд 2026 онд бусад компанид зориулан олноор нь үйлдвэрлэнэ” гэж И.Маск X хуудсандаа мэдээлсэн байна. Тэрбээр өмнө нь хэлэхдээ “Тесла” хүн дүрст роботуудыг олноор үйлдвэрлэхийг зорьж байгаа бөгөөд тус бүрийнх нь үнэ 20 мянга орчим доллар байна гэж хэлж байсан юм. “Тесла” өнгөрсөн улирлын санхүүгийн тайлангаа танилцуулахаас нэг өдрийн өмнө дээрх мэдэгдлийг хийжээ. Тус компанийн хувьцааны ханш даваа гарагт 5 гаруй хувиар өссөн байна.

Цахилгаан тээврийн хэрэгслийн эрэлт буурч байгаа энэ үед И.Маскийн компаниуд хиймэл оюун ухаан, автомат жолоодлого, робот зэрэг технологиудад түлхүү анхаарах болжээ.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54