Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
ОХУ-ын парламентын доод танхим Украинд тулалдаж явахдаа ухаалаг утас ашиглаж байгаад баригдсан цэргүүдийг шийтгэх санал дэвшүүлжээ. Учир нь тэдний үзэж байгаагаар электрон хэрэгслүүдээс болж цэргүүдийн байршлыг тогтооход хялбар болж байгаа гэнэ.
Төрийн Думын Батлан хамгаалах хорооны дэмжсэн хуулийн төсөлд заасанчлан цахим орчинд холбогддог гар утас ашигласан орос цэргүүдийг сахилгын ноцтой зөрчил гаргасанд үзээд 10 хоног баривчлах ялтай гэнэ. Цаашлаад давтан зөрчил гаргасан бол 15 хоног хорих гэнэ.
Хоёр улс аль аль нь эсрэг талынхаа цэргүүдийн гар утсаар байршил тогтоох, мэдээлэл хулгайлах зэрэг арга хэрэглэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Жишээлбэл, өнгөрсөн жил АНУ, Австрали, Канад, Шинэ Зеланд, ИБУИНВУ нарын “Таван нүд” тагнуулын болбоо орос цэргүүд украин цэргүүдийн гар утсанд нэвтэрч байлдааны чухал мэдээлэл хулгайлахыг оролдож байна хэмээн мэдээлж байлаа.
Хэдий ухаалаг утас байршил, мэдээлэл задруулах эрсдэлтэй гэдгийг ойлгож байгаа ч Оросын цэргийн блоггерууд Дум орчин цагийн дайны тухай ямар ч ойлголтгүй байна хэмээн шүүмжилж байгаа юм.
Эх сурвалж: CNN
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй