Парисын олимпын наадмын “хамгийн том ялагч” бол LVMH групп
7 сарын 25. 3:210

Associated Press, Bloomberg зэрэг томоохон агентлагууд сүүлийн үед “LVMH (Louis Vuitton Moët Hennessy) группын тэргүүн Бернар Арно Парисын олимпын загалмайлсан эцэг”, “LVMH Парисын олимпоос аль хэдийн алтан медаль хүртсэн. Жинхэнэ ялагч бол Арно” гэх зэргээр бичих болжээ.

Орон нутгийн цагаар 26-ны өдөр нээлтээ хийх Парисын олимпын өмнө гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ноён Бернар Арногийн олимпын наадамд гүйцэтгэж буй үүрэг, оролцооны талаар энэ мэтчилэн тодотгох болсон байна. Жишээлбэл Associated Press агентлаг 23-ны өдөр "Дэлхийд алдартай тансаг зэрэглэлийн 75 брэндийг эзэмшдэг LVMH групп энэ долоо хоногт хүн төрөлхтөний эв санааны бэлгэдэл болсон Парисын олимпын нүүр царай болно. Тус групп ноён Арногийн удирдлаган дор салбартаа шинэ хуудсыг нээлээ” хэмээн мэдээлэв.

Парисын олимпын хаа сайгүй LVMH группын брэндүүдийг бид харах бололтой. Тухайлбал үнэт эдлэлийн Chaumet брэнд медалийг зохион бүтээсэн бол Louis Vuitton медалийн хайрцаг болон арьсан тавиурыг бүтээжээ. Харин Moët Hennessy нь VIP арга хэмжээний дарс тэргүүтний ивээн тэтгэгчээр оролцож буй аж.

Францын тамирчдын нээлтийн ёслолын үеэр өмсөх хувцасны загварыг эрэгтэй хувцасны Berluti брэнд хийсэн бол гоо сайхны Sephora брэнд бамбарын буухиаг ивээн тэтгэжээ. Мөн медаль гардуулах эрхмүүдийн хувцас болон гоо сайхны бүтээгдэхүүнийг LVMH групп, Fenty Beauty компани тус тус ивээн тэтгэсэн байна.

Bloomberg агентлагийн мэдээлснээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл олдоогүй ч нээлтийн ёслолд Dior ч оролцох талаар дурджээ. Louis Vuitton-ийн төв байр нь Пон Нейфийн гүүрний ойролцоо байрладаг тул Сена мөрний дагуу зохион байгуулагдах нээлтийн ёслолын үеэр тодхон харагдах нь гарцаагүй юм.

Тус групп Парисын олимпыг 150 сая еврогоор ивээн тэтгэсэн гэх мэдээлэл гараад байгаа юм. Францын эрх баригчид Олимпын наадмын 4.38 тэрбум еврогийн төсвийн 96 хувийг ивээн тэтгэгчид болон тасалбарын борлуулалт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд олгосон онцгой эрх зэргээс нөхөхөөр зорьж байгаа юм.

Тансаг зэрэглэлийн барааны шинжээч Лука Солка "LVMH группын тансаг зэрэглэлийн брэндүүд энэ удаагийн олимпын наадамд урьд өмнө байгаагүй өндөр оролцоотой байна" хэмээн тодотгов. Арногийн хүү, группынхаа хүрээлэн буй орчин, имиж хариуцсан тэргүүнээр ажилладаг Антуан Арно "Францын бизнес эрхлэгчийнхээ хувьд бид бүхий л зүйлийг зөв хийх үүрэг хариуцлагатай гэдгээ мэдэрч байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Гэвч олон нийтийг хамарсан том арга хэмжээг ивээн тэтгэж, хөрөнгө оруулалт хийх нь LVMH группт эрсдэл дагуулж ч мэднэ. Учир нь Олимпын наадмыг эсэргүүцэгчдийн жагсаал зохион байгуулагдсан тохиолдолд группын нэр хүнд, имижэд сэв сууж ч болох юм.

Түүний хүү Антуаны хэлснээр, ноён Арно ч анх Олимпын наадмыг ивээн тэтгэхээс татгалзаж байжээ. Гэвч дэлхий дахинд танигдсан Францын LVMH групп олимпын наадмыг амжилттай зохион байгуулахад үүрэг, оролцоотой байх ёстой хэмээн шийдэж санаагаа өөрчилсөн байна.

Сүүлийн үед эдийн засгийн хямралаас болж тус группын борлуулалт буурснаас гадна хувьцааны үнэ унах зэргээр багагүй хүндрэлтэй тулгараад байгаа билээ. Түүнчлэн Dior брэндийн цүнхний үйлдвэрийн ажлын байрны нөхцөл тааруу болох нь ил болж шүүмжлэлд өртөөд байгаа юм. Олимп болж байгаатай холбогдуулан энэ зун Парис хот руу зорчихыг хэсэгчлэн хязгаарласантай холбоотойгоор өндөр хэрэглээтэй худалдан авагчид Парисыг биш Италийн Милан хотыг зорих нь олширчээ.

Гэвч Bloomberg агентлаг "Энэ мэт богино хугацааны хямрал илүү үнэ цэнийг өгөх магадлалтай. Дэлхийн өнцөг булан бүрээс Олимпын наадмыг сонирхож буй үзэгчид тамирчдад олгож буй медалийг Louis Vuitton-ийн хээ бүхий тавиур дээр тавьсныг харах болно" гэж цохон тэмдэглэсэн байна.

Ийнхүү асар өндөр оролцоотойгоор энэ удаагийн олимпын наадмыг ивээн тэтгэж буйн шалтгааныг арай өөр өнцгөөс тайлбарлавал ноён Арно хоёр жилийн өмнө "Louis Vuitton бол зөвхөн загварын брэнд биш, соёлын брэнд" гэж хэлсэнтэй холбож болох юм. Тус брэнд нь сүүлийн үед “street fashion” брэндүүдтэй хамтрах зэргээр шинэлэг санаачлагыг нэвтрүүлж байгаа бол энэ удаад олимпоор дамжуулан спорттой нэгдэхийг зорьж буй бололтой.

Үүний зэрэгцээ ноён Арногийн хөрөнгө болон бусад эрх мэдэл, нөлөөлөл ч олны анхаарлыг татаж байна. Тэрээр хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийд эхний гуравт багтдаг билээ.

Түүнчлэн улс төрд тун өргөн хүрээлэлтэй гэдгээрээ алдартай ноён Арно Елисейн ордны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчоор ажиллаж байх үеэс нь л ерөнхийлөгч Эммануэль Макроныг мэддэг байсан юм. Макроны эхнэр Брижит ахлах сургуульд ажиллаж байх үедээ Арногийн хоёр хүүд франц хэл зааж байсан нь тэднийг илүү дотно харилцаатай болгожээ. Ерөнхийлөгч Макрон өнгөрөгч 3-р сард ноён Арнод Хүндэт Легионы одон гардуулахдаа "Та Францын оюун санааны мөнх байдал, алсын хараа, гүйцэтгэлийн чадварыг харуулсан гавьяатай” хэмээн үнэлсэн юм.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас