Трампын цахилгаан автомашиныг харах өнцөг Илон Масктай уулзсаны дараачаас өөрчлөгджээ
7 сарын 25. 11:270

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампын цахилгаан автомашинд хандах хандлага өөрчлөгдсөн нь тодорхой болжээ.

Нью-Йорк Таймс сонины мэдээлснээр, ерөнхийлөгч асан Трамп 20-ны өдөр Мичиган мужийн Гранд Рапидс хотноо зохион байгуулагдсан сонгуулийн сурталчилгааны цуглаан дээр "Намайг цахилгаан тээврийн хэрэгслийг эсэргүүцдэг гэж ойлгож болохгүй. Харин ч дэмжих болно” хэмээн хэлсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч асан Трамп өнгөрсөн гуравдугаар сард Флорида мужийн Палм Бич хотод Илон Масктай уулзсанаас хойш түүний байр суурь ийнхүү өөрчлөгдсөн гэж New York Times сонин мэдээлжээ.

Тэрээр өмнө нь хэрэв засгийн эрхийг дахин барихаар болсон тохиолдолд тангараг өргөх ёслолдоо оролцож дуусаад л Жо Байдены засаг захиргааны цахилгаан тээврийн хэрэгслийг өргөжүүлэх бодлогыг зогсооно гэж мэдэгдэж байсан билээ.

Харин New York Times сонины зүгээс Трампын байр суурь өөрчдөгдсөн явдал нь аль аль талдаа ашигтай гэж дүгнэсэн байна.

Бүгд найрамдах намыг дэмжиж буйгаа ил тод илэрхийлээд буй Маскийн мөнгөн дэмжлэг болон байр суурь ерөнхийлөгч асан Трампын сонгуулийн сурталчилгаанд хувь нэмэр болох нь тодорхой юм. Улмаар ерөнхийлөгч асан Трамп сонгогдож, Инфляцыг бууруулах тухай хууль болон цахилгаан тээврийн хэрэгслийн татаасыг хүчингүй болговол General Motors (GM), Ford зэрэг Теsla-ийн өрсөлдөгчдөд хүнд цохилт болно гэдэг утгаараа Маскд ч тун ашигтай.

Цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх станцын сүлжээтэй болсон Теsla одоо татаас авахгүй байсан ч ашиг орлогоо хадгалах боломжтой гэж зах зээл харж байна.

Консерватив судалгааны төв болох American Enterprise Institute-ийн ахлах судлаач Жеймс Петокуски ерөнхийлөгч асан Трамп засгийн эрхэнд эргэн ирэх магадлал нэмэгдэж буйтай холбогдуулан "Маскийн бизнесийн үүднээс авч үзвэл ямар нэгэн эрсдэлтэй зүйл огт олж харахгүй байна" гэж сэтгэгдлээ илэрхийлжээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас