Шинжлэх ухааны хувьд хамгийн төгс төрхтэй бүсгүйгээр Аня Тэйлор Жой тодорч, Зэндаяа удаалав
7 сарын 25. 12:030

Гоо сайхны шинжлэх ухаанд суурилсан алтан харьцаа хэмжүүрийн дагуу тодруулдаг дэлхийн хамгийн үзэсгэлээй арван бүсгүйн тоонд Аня Тэйлор Жой, Бэлла Хадид, Маргот Робби нар хүч түрэн орж иржээ.

Үүнд давхар мэргэжилтнүүдийн өгсөн тайлбараас үзвэл, өмнө энэ жагсаалтад байгаагүй бүсгүйчүүд шинээр орж ирж байгаагийн шалтгаан нь Холливүүдийн чанартай арьс арчилгаа, эмчилгээ, бүтдэхүүнүүд, зарим тохиолдолд үнэтэй гоо сайхны мэс ажилбарууд нөлөөлж байгаа гэнэ.

Жагсаалтыг шинээр ТЭРГҮҮЛСЭН 27 настай Аня Тэйлор Жойн хувьд нүд, хөмсөг, хамар, уруул, эрүү, хацар, царайны хэлбэр зэргийн хэмжээ, харьцаа эртний Грекийн “Төгс төгөлдөр царайтай эмэгтэй” гэх ойлголтод хамгийн их буюу 94.66 хувь дөхсөн байна.

Ялангуяа Аня Тэйлор Жойн нүд төгс үзүүлэлтээс ердөө 1.1 хувиар дутаж, 98.9 хувийн үнэлгээтэй дүн гарчээ. Мөн түүний хөмсөг бусад өрсөлдөгчид дундаасаа хамгийн өндөр хувьтай байсан гэнэ. Ер нь түүний уруулаас бусад бүх юм хамгийн дээгүүр оноо авчээ. Харин уруулын хувьд Зэндаяагийн уруул 99.5 хувийн төгс гэх дүн гарсан байна.

ТҮҮНИЙ ДАРАА 27 настай Зэндаяа дээрх ойлголтод 94.37 хувь ойртон жагсаж, ГУТГААР БАЙРАНД мөн 27 настай Белла Хадид 94.35 хувийн үзүүлэлтээр оржээ. Түүний араас, ДӨРӨВДҮГЭЭРТ Барбигийн дүрд тоглосон 34 настай Маргот Робби 93.43 хувийн дөхүүгээр бичигдсэн байна.

Цаашлаад ТАВДУГААРТ Өмнөд Солонгосын жүжигчин 42 настай Сун Хе Кё 92.67%, ЗУРГААДУГААРТ дуучин 43 настай Бейонсе 92.4%, ДОЛООДУГААРТ 34 настай Тэйлор Свифт 91.64%, НАЙМДУГААРТ хятад жүжигчин 45 настай Жан Зиеи 91.51%, ЕСДҮГЭЭРТ Болливүүдийн од 31 настай Алиа Батт 91.14%, АРАВДУГААРТ Ойрхи Дорнодын жүжигчин 44 настай Назанин Бониади 90.89% тус тус жагсжээ.

Үүнээс гадна төгс төгөлдөрт хамгийн ойртсон царайны хэсгүүдийг онцолж үзвэл, Назанин Бониадигийн ХАМАР 97.4%, Сун Хе Кёгийн НҮД 99.7%, Зэндаяагийн УРУУЛ 99,5%, Аня Тэйлор Жойн ХӨМСӨГ 94%, Бэлла Хадидын ЭРҮҮ 99.7%, Зэндаяа, Аня Тэйлор Жой хоёрын ДУХ 98%, Бейонсегийн ЦАРАЙНЫ ЕРӨНХИЙ ХЭЛБЭР 99.6% гэсэн дүн гарчээ

Эх сурвалж: Dailymail

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас