Crowdstrike компанийн буруугаас үүдэн 5,4 тэрбумын хохирол учирчээ
2024, 7 сарын 25. 14:370

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт дэлхий даяар компьютерийн сүлжээ доголдсоны улмаас АНУ-ын томоохон компаниудад учирсан хохирлыг хэмжээг даатгалын Parametrix компани тооцоолон гаргажээ.

Тус компанийн тооцоолсноор, Майкрософтыг оролцуулахгүйгээр Америкийн хамгийн том 500 компанид учирсан хохирлын хэмжээ 5,4 тэрбум доллар болсон байна. Үүнээс зарим хохирлыг даатгалаас төлсөн боловч энэ нь санхүүгийн алдагдлын ердөө 10-20 хувийг нөхөж байгаа юм.

Саатал доголдол гарсантай холбогдуулан CrowdStrike компанийн захирал Жорж Курцыг Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дотоодын аюулгүй байдлын хороонд дуудсан байна. Парламентын гишүүдээс Курцэд илгээсэн захидалд дурдахдаа “сүлжээнээс хамааралт байдал нь үндэсний аюулгүй байдалд ямар эрсдэл учруулж болохыг энэхүү үйл явдал та бидэнд анхааруулан сэрэмжлүүллээ” гэжээ.

Одоо CrowdStrike компанийн удирдлага дээрх захидалд хариу өгч, уг асуудлаар хийх сонсголын товыг лхагва гарагийн орой гэхэд гаргасан байх ёстой. Компьютерийн сүлжээ тасалдах явдлыг давтан гаргуулахгүйн тулд программ хангамжийн сорилын аргуудаа сайжруулна гэж тус компани амлаж байна.

CrowdStrike-ийн буруугаас үүдэн баасан гарагт дэлхий даяар банкууд, эмнэлгүүд, агаарын тээврийн компаниудын үйл ажиллагаа доголдсон билээ. Үүний учир нь, шинэчлэгдсэн программ нь Windows үйлдлийн системтэй “зөрчилдсөн”-ий улмаас дэлгэцэн дээр “үхлийн хөх дэлгэц” гарч ирсэн байна. Вирусийн эсрэг программаа автоматаар шинэчилсэн нь Microsoft Windows үйлдлийн систем дээр ажилладаг 8,5 сая орчим компьютерийн ажиллагааг тасалдахад хүргэсний учир Жорж Курц олон нийтээс уучлал гуйсан билээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас