Газрын тосны магнатууд Трампын сонгуулийн кампанит ажилд асар их мөнгө цутгаж байна
7 сарын 25. 14:490

Ирэх 11-р сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж буй ерөнхийлөгч асан Дональд Трампын сонгуулийн сурталчилгаанд газрын тосны магнатууд асар их хэмжээний мөнгийг цутгаж байгаа нь ил болжээ.

Wall Street Journal сонины орон нутгийн цагаар 24-ний өдөр мэдээлснээр Харолд Хэм (Continental Resources), Келси Уоррен (Energy Transform), Жеффри Хилдбранд (Hilcorp), Жорж Бишоп (GeoSouthern Energy) зэрэг газрын тосны магнатууд өнгөрсөн 3-р сараас өнөөдрийг хүртэл ерөнхийлөгч асан Трамп болон Бүгд найрамдах намын Үндэсний хороонд дор хаяж 9.9 сая ам.доллар хандивласан хэмээн онцолсон байна.

Түүнчлэн газрын тосны салбарын дөрвөн магнат өнгөрсөн тавдугаар сард Хьюстон хотын нэгэн зочид буудалд ерөнхийлөгч асан Трампад зориулж хандивын арга хэмжээ зохион байгуулж, нийт 27 сая ам.доллар цуглуулсан аж.

Бас нэгэн газрын тосны магнат Тим ​​Данны (Crown Rock) ерөнхийлөгч асан Трампад хандивласан мөнгө өнгөрсөн оны аравдугаар сараас хойш 16 сая ам.долларыг давжээ. Wall Street Journal сонин "Трампын сонгуулийн кампанит ажлын хамгийн том ивээн тэтгэгчид бол газрын тосны магнатууд" хэмээн цохон тэмдэглэв.

Тэд ерөнхийлөгч асан Трампын сонгуулийн кампанит ажилд асар их хэмжээний мөнгө зарцуулж байгаагийн шалтгаан нь чулуужсан түлшний салбарт байгаль орчин, нийгэм, засаглалын (ESG) менежментийг чухалчилдаг нүүрстөрөгчийн саармаг эрин үед бизнес эрхлэх нь илүү таатай хэмээн үзэж буйтай нь холбоотой юм. Ерөнхийлөгч асан Трамп засгийн эрхэнд дахин гарсан тохиолдолд Парисын уур амьсгалын гэрээнээс гарч, газрын тос дамжуулах хоолой, холбооны газар өрөмдлөгийн зөвшөөрөл гэх мэт байгаль орчинтой холбоотой Жо Байдены засаг захиргааны зохицуулалтыг хүчингүй болгох төлөвтэй байгаа билээ. Түүнчлэн тэрээр цахилгаан тээврийн хэрэгсэл болон цэнэглэгч дэд бүтцийн талаар шүүмжлэлтэй байр сууринаас ханддаг тул дотоод шаталтат хөдөлгүүрт тээврийн хэрэгслийн тогтвортой байдал ч хангагдах төлөвтэй байгаа юм.

Нөгөөтэйгүүр ExxonMobil, Chevron зэрэг газрын тосны томоохон компаниуд ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг дэмжиж байгаагаа олон нийтэд ил болгохоос татгалзаж байгаа талаар тус мэдээнд мөн онцлон тэмдэглэв. Exxon Mobil болон Chevron нь ирээдүйд асар их өсөлтийг үзүүлэх нүүрстөрөгчийн хийн хуримтлал, хадгалалтад (CCS) хөрөнгө оруулалт хийдэг компаниуд билээ. Нүүрстөрөгчийн хийн хуримтлал, хадгалалт гэдэг нь нүүрстөрөгчийг ялгаруулах байгууламжаас ялгаж авсны дараа усан онгоц юм уу хоолойгоор тээвэрлэж, далайн ёроолд хадгалдаг технологийг хэлдэг аж. Байгальд ээлтэй технологийг чухалчилж буй энэ үед уг технологи нь чулуужсан түлшний компаниудын өсөлтийн шинэ хөдөлгүүр хэмээн тооцогддог байна.

Байдены засаг захиргааны үед хэрэгжиж буй “Инфляцыг бууруулах тухай хууль”-д нүүрстөрөгчийн хийн хуримтлал, хадгалалтын төслүүдтэй холбоотой татаас олгох заалт байдаг тул аль нэг нэр дэвшигчийг дэмжиж, албан ёсоор дэмжлэг үзүүлэх нь ашиггүй гэж ExxonMobil, Chevron-ы удирдлагууд үзэж буй бололтой.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас