ХБНГУ: Цаг уурын тэмцэгчдийн улмаас Франкфуртын нисэх онгоцны буудлын нислэг түр саатжээ
7 сарын 25. 15:580

ХБНГУ-ын Франкфуртын нисэх онгоцны буудлын буух зурвасын ойролцоо цаг уурын тэмцэгчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсны улмаас нислэгийг түр хугацаагаар зогсоохоос аргагүйд хүрсэн талаар Ройтерс агентлаг мэдээллээ.

Тус мэдээнд дурдсанаар орон нутгийн цагаар 25-ны өглөө Германы байгаль орчныг хамгаалах "Сүүлчийн үе" бүлгэмийн зургаан идэвхтэн нисэх онгоцны буудлын хашааг сэтэлж, хөөрөх зурвас руу нэвтэрсэн гэв.

Тэд "Газрын тос хүний ​​амийг авч одож байна" гэсэн бичиг бүхий самбар барьж эсэргүүцлээ илэрхийлсэн нь нислэгийн үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр түр зогсооход хүргэжээ.

Энэхүү байгаль орчны бүлгэм нь 2030 он гэхэд газрын тос, байгалийн хий, нүүрс зэрэг чулуужсан түлшнээс татгалзах олон улсын гэрээг хэрэгжүүлэхийг Германы засгийн газраас шаардаж байгаа бөгөөд Европ, Хойд Америк даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Үүнээс өмнө буюу 24-ний өдөр баруун Германы Кельн Бонн нисэх онгоцны буудалд суулт хийж байсан тус бүлгэмийн идэвхтнүүд нисэх зурваст наалдамхай бодисоор өөрийгөө нааж, гурван цаг орчим нислэгийн үйл ажиллагааг саатуулсан удаатай.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас