Honda Хятад дахь дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ 30 хувиар танана
7 сарын 25. 17:090

 

Nihon Keizai Shimbun (Nikkei) сонины 25-ны өдөр мэдээлснээр, Японы автомашин үйлдвэрлэгч Honda компани Хятад дахь дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлийн хүчин чадлаа 30 хувиар бууруулахаар шийдсэн тухай онцолжээ.

Тус компанийн Хятадад үйл ажиллагаа явуулж долоон үйлдвэрээс Гуандун мужийн Гуанжоу дахь үйлдвэр ирэх 10-р сард хаагдах бол Хубэй мужийн Ухань дахь үйлдвэр мөн 11-р сард үйлдвэрлэлээ зогсоохоор төлөвлөж байгаа аж.

Ингэснээр Honda компани дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашины үйлдвэрлэл жилд 1.49 сая нэгж байсныг 1 сая нэгж болгон бууруулж байна хэмээн тус мэдээнд дурдсан байна.

Гэхдээ тус компани нь Хятад дахь дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлийн хүчин чадлаа бууруулж байгаа ч цахилгаан автомашины үйлдвэрлэлээ 240.000 нэгжээр нэмэгдүүлэхээр болсон тухай Kyodo News агентлаг мэдээлэв.

Nihon Keizai Shimbun сонины зүгээс хэлэхдээ, "Хятадын автомашины зах зээл цахилгаан автомашин руу шилжиж байгаа энэ үед Honda-ийн өнгөрөгч 6-р сарын борлуулалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 орчим хувиар буурах зэргээр Японы автомашин үйлдвэрлэгчдэд тэсэж үлдэхэд тун хүндрэлтэй байна. Үүнээс улбаалан автомашины хөдөлгүүр үйлдвэрлэгч Shanghai Hino Engine компани ч 2025 он гэхэд үйл ажиллагаагаа зогсоох шийдвэр гаргах зэргээр Японы компаниуд Хятад дахь бизнесээ улам бүр хумиж байна” хэмээн өгүүлжээ.

Тэрчлэн Nissan Motors компани өнгөрсөн сард Жянсу муж дахь Чанжоу суудлын автомашины үйлдвэрээ хаасан бол Mitsubishi Motors өнгөрсөн онд Гуанжоу дахь үйлдвэрийнхээ үйл ажиллагааг зогсоосон билээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
1
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас