Украин эмэгтэй хоригдлуудаа армид элсүүлж эхэллээ
7 сарын 26. 11:561

Киев хамгийн эхний долоон эмэгтэй хоригдлоо армид илгээсэн талаар Украины хууль зүйн яам өчигдөр/07.25/ мэдээлжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар эмэгтэй хоригдлууд ялын хэмжээгээ багасгуулахын тулд сайн дураараа армид элсэхийг хүссэн гэнэ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн тавдугаар сард үзэглэсэн хуулийн дагуу тодорхой зарим гэмт хэрэг үйлдсэн хоригдлууд сайн дураар армид элсэж, хариуд нь ялын хэмжээгээ багасгуулах боломжтой болсон билээ.

Хууль зүйн сайд Элена Высоцкаягийн мэдэгдсэнээр армид элсэх хүсэлтэй эмэгтэй хоригдлууд тун цөөхөн байгаа тул долоодугаар сарын 23-нд эрх баригчид ердөө долоон эмэгтэйн хүсэлтийг баталсан байна. Түүнчлэн бусад хүсэлт илгээсэн хоригдлуудын мэдээллийг армид өгсөн гэжээ.

Статистик мэдээллээр тавдугаар сард хууль батлагдсанаас хойш нийт 6101 хоригдол армид элсэх хүсэлтээ өгсөн бөгөөд өдгөө тэдний 3800 гаруй нь үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Цэнд-Аюуш
103.212.118.55
   /
9 сарын 13. 12:28

Энэ зеленский барууны үзэл сурталын төлөө ард иргэдээ ч хайрлахгүй байна ингэж байхаараа бууж өгөөд зөвшилцвөл илүү сайнсан хөөрхий ард иргэд ямар хэцүү юм бээ

Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас