Өрөнд дарагдсан энэтхэг эр 95 мянган ам.доллар хүрэх алмаазан “бух” олжээ
7 сарын 26. 15:010

Энэтхэгийн Мадя Прадеш мужийн ажилчин эр лут том алмааз олж, хувь заяа нь хоногийн дотор эргэжээ.

Ражу Гунд хэмээх тус эр алмааз олно гэсэн найдвартаа хөтлөгдөн арван жилийн турш Панна хотын жижиг уурхайнуудыг ээлжлэн түрээсэлж төнхөж амьдарсан гэнэ.

Панна хот алмаазын нөөцөөрөө алдартай тул хүмүүс алмааз эрж засгийн газраас тус хотод хямд, жижиг уурхайнуудыг түрээслэн ухах нь цөөнгүй байдаг аж.

Тухайлбал, холбооны засгийн газрын Ашигт малтмалын үндэсний корпораци Паннад алмааз олборлохоос гадна жижиг сажиг уурхайнуудыг гар аргаар алмааз олохыг хүссэн хувь хүн, гэр бүл, байгууллагуудад хямд(200-250 рүпи) түрээслүүлдэг байна.

Ийм аргаар олсон ямар ч алмаазыг шууд засгийн газрын алмаазын албанд тушааж, үнэ ханшийг нь тогтоолгох ёстой байдаг юм байна.

Энэ явдлаас өмнө 2018 онд Бунделхандаас тус хотод ирсэн ажилчин 15 мая рүпи үнэ хүрэх алмааз олж байсан удаатай. Гэвч иймэрхүү тохиолдол маш ховор байдаг нь мэдээж.

Гундын ярьснаар “манай гэр бүл ихэвчлэн газар тариалангийн ажил зогссон гантай, эсвэл шуургатай улирлаар уурхай түрээсэлдэг. Бид маш ядуу. Ямар ч орлогын эх үүсвэр байхгүй. Тийм болохоор жаахан ч хамаагүй мөнгө олох зорилгоор ийм ажил хийдэг” хэмээн ярьжээ.

Тэрээр лхагва гаргийн өглөө уурхай дээрээ ирж, хүрз, жоотуугаар газар ухан эрлээ эхэлсэн гэнэ. Тэр нэгэн цооног ухаж, тэндээсээ бага багаар шороо чулуу гарган ирж, түүнийгээ угааж шүүгээд, үлдсэн олон мянган жижигхэн чулуун ширхэг дундаас нүдээ ширгэтэл алмааз хайх замаар ажилладаг аж.

Тэгтэл тэр өдөр түүний аз гийж, бүх зүйл өөрчлөгдсөн байна. Шүүсэн чулуунууд дундаас нь шил шиг юм гараад иржээ. Нүдэндээ итгэхгүй нэлээд харж байж тэр юу болоод байгааг ойлгосон гэнэ. Түүний олсон алмааз 19.22 карат байсан аж.

 

 

Одоо алмааз засгийн газрын дараагийн дуудлага худалдаагаар орж, орлогоос нь татвар хасагдаж Гунд хувиа хүртэх юм байна.

Мөнгөтэй болмогцоо Гунд аятайхан бабйшин барьж, хүүхдүүдээ сургуульд явуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Гэхдээ хамгийн түрүүнд 500 мянган рүпигийн өрөө төлөх гэнэ. Мөн түүний хэлснээр мөнгөө хамт амьдардаг хамаатан садан 19-үүлээ хувааж авах тул ийм аз тохиосноо зарлахаас айхгүй байгаагаа, мөнгөтэй болох нь тодорхой болсон учир сэтгэл санаа тайван байгаагаа, бас маргааш дахиад уурхайдаа очиж газар ухна гэдгээ ярьжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас