Япон: 107 настай ихрүүдэд  “Дэлхийн хамгийн ахмад ихэр” гэсэн батламж гардууллаа
2021, 9 сарын 21. 21:150

107 настай ихэр эгч дүүс дэлхийн хамгийн ахмад ихрүүдээр тодорч, Гиннесийн батламж хүртжээ. Ихрүүд япон улсын иргэд бөгөөд өдгөө 107 жил 331 хоногийн настай гэнэ.

Умено Сумияма, Коумэ Кодама нар нь 1913 оны 11 дүгээр сарын 5-нд Япон улсын Шодошима арал дээр төрсөн юм. Тийнхүү төрснөөсөө хойш тусдаа өсөж, 70 нас хүртлээ цөөн хэдхэн удаа уулзаж байсан ч 70 хүрсэн хойноо цугтаа мөргөл үйлдэх гэж уулзсаар дотносжээ.

Тэднээс өмнө хамгийн ахмад ихрүүд алдрыг 107 жил 175 хоногийн настай ихэр эгч дүүс хүртэж байсан ч тэд ийнхүү амжилтыг нь шинэчлэн тогтоосон байна.

Өдгөө ихрүүд тус тусдаа асрамжийн газар амьдардаг бөгөөд коронавиурсийн улмаас тэдний батламжийг шуудангаар хүргүүлжээ.


Эх сурвалж: ABC News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35