Сүүлийн 25 жилд тохиогоогүй хүчтэй газар хөдлөлтийг ажралгүй давсан “Тайпей 101” цамхгийн нууц юу вэ?
4 сарын 5. 4:312

Өнгөрөгч 3-ны өдөр Тайванийн арлыг бүхэлд нь хамарсан 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтийг ажралгүй давсан дэлхийн хамгийн өндөр барилгуудын тоонд зүй ёсоор тооцогддог 508 метрийн өндөртэй 101 давхар “Тайпей 101" цамхагийн “нууц”-ыг сонирхъё.

Business Insider зэрэг АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эдгээр өдрүүдэд Тайванийн газар хөдлөлтийг тэсвэрлэж чадсан "Тайпей 101" цамхгийг ихээр онцолж буй бөгөөд тус барилга байрладаг Тайпей хотод 5.0 баллын хүчтэй газар хөдлөлт мэдрэгдсэн аж.

“Тайпей 101” цамхгийн газар хөдлөлтөд тэсвэртэй хийцлэл нь хэд хэдэн удаа дэлхий дахинд гайхан шагшигдаж байсан удаатай. 2002 оны 3-р сард Тайванийн хойд хэсэгт 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болоход эргэн тойрон дахь барилгууд ихээр нурж сүйдэж байхад баригдаж дуусаагүй байсан “Тайпей 101” цамхагт мөн л ямар ч хохирол учраагүй байна.

Үүний гол учир нь тус барилгад цамхгийг газар хөдлөлт болон хүчтэй салхинаас хамгаалдаг тусгай төхөөрөмж суурилуулсантай холбоотой аж. Энэ нь барилгын 87-92 давхрын хооронд байрлах 5.5 метр бүхий 660 тоннын жинтэй 4 сая ам.долларын үнэтэй ган бөмбөлөг юм. Ойролцоогоор 13 см зузаантай 41 ширхэг ган хавтангуудыг хооронд нь бэхлэн хийсэн энэхүү бөмбөлгийг 93 ган утсаар дүүжилсэн байдаг аж.

Энэ бөмбөлөг нь тус барилгын хүндийн тэнцвэрийг барих зорилготой гэнэ. Жишээлбэл, хэрэв барилга хүчтэй салхины улмаас зүүн тийш хазайсан тохиолдолд бөмбөлөг тэр даруй эсрэг чиглэлд очин барилгад үзүүлэх хүчийг тэнцвэржүүлдэг байна. Тиймээс “Тайпей 101” цамхагт чичирхийлэл мэдрэгдэж магадгүй ч нурах эрсдэл бараг үгүй аж. Энэхүү бөмбөлгийг өндөр барилга байгууламжийн газар хөдлөлтийг эсэргүүцэх дэвшилтэт хийцлэлийн тод жишээ гэж салбарын мэргэжилтнүүд үнэлдэг.

Түүнчлэн зөвхөн “Тайпей 101” гэлтгүй өөр олон тэнгэр баганадсан барилгуудаас уг хийцлэлийг харж болно. Тухайлбал АНУ-ын Нью-Йорк хот дахь “Central Park Tower” болон Ирландын “Dublin Spire”-д энэ төрлийн бөмбөлгийг суурилуулсан байдаг аж. Гэхдээ эдгээр барилгууд дахь бөмбөлөг далд буюу нүдэнд харагдахгүйгээр хийцэлсэн байдаг бол “Тайпей 101” цамхгийн бөмбөлгийг сонирхсон хүмүүс ажиглалтын тавцангаас үзэх боломжтойгоороо тун онцлог юм. Дэлхийн архитектурын түүхэнд анх удаа ийнхүү хүний нүдэнд харагдахуйц ил хийцэлсэн тохиолдол энэ аж. Энэхүү барилгын зураг төслийг 1997 онд БНХАУ-ын Гуандун хотын архитекторч Ли Зуюан болон түүний багийнхан хамтран хийж байжээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
59
22
18
10
29
3
4
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Уламбаяр
139.5.217.183
   /
4 сарын 5. 7:57

Очиж үзэж байлаа сертификад өгдөг юм байсан гайхамшиг

вв
103.168.34.122
   /
4 сарын 7. 13:13

Үзсэн гэж сертификац өгдөг юм уу?

0 0
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41