2022 оны өвлийн Олимпын зурагт хуудсыг олонд танилцууллаа
2021, 9 сарын 23. 17:040

2022 оны өвлийн Олимпыг БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулахаар товлосон. Тэгвэл Олимп, Паралимпыг зохион байгуулах хорооноос зурагт хуудсыг Бээжингийн дизайны долоо хоног 2021 арга хэмжээний үеэр танилцуулжээ.

Нийт гурван төрлийн зурагт хуудаст Олимпын бэлгэ тэмдэг, Олимп, Паралимпын сахиусны зургийг багтааж, хятад хэв маягийг ч шингээсэн юм.

2022 оны өвлийн Олимпын сахиус Бин Дуэн Дуэн гэх аварга хулсны баавгай бол Паралимпын сахиус нь Шюй Рон Рон гэх гэрэлт дэнлүү ажээ.

Улмаар Олимпыг зохион байгуулагч орны зүгээс зурагт хуудас, сахиус зэрэг нь үндэсний хэв маягийг шингээж, Олимпын амин сүнсийг алдагдуулахгүйн зэрэгцээ залуу үеийнхний эрч хүч, өвлийн спортоор хичээллэх хүсэл тэмүүллийг илэрхийлдэг байхад ихээхэн анхаарал хандуулсан гэдгийг хэлсэн байна.

Ташрамд дурдахад ирэх оны өвлийн Олимп “Нэг ирээдүйн төлөө хамтдаа” гэсэн уриан дор зохион байгуулагдах ажээ.

 

 


Эх сурвалж: The Olympics

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35