УЕФА-гийн тэмцээнүүдэд оролцох клубүүдэд 2,4 тэрбум еврог хуваарилан олгоно
2 сарын 8. 19:170

Ирэх гурван улирлын хугацаанд УЕФА-гийн Аваргуудын Лиг ба Супер цомын тэмцээнүүдэд оролцох багууд нийтдээ 2,4 тэрбум еврогийн санхүүжилт авна. Энэ тухай Европын хөл бөмбөгийн холбооны /УЕФА/ албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.

Лхагва гарагт Парис хотноо болсон УЕФА-гийн Гүйцэтгэх хорооны хурлаас тус холбооны ивээл дор 2024-2027 онд эрэгтэйчүүдийн хөл бөмбөгийн клубүүдийн дунд зохион байгуулагдах тэмцээнүүдээс орох орлогыг клубүүдэд хуваарилах журмыг баталсан байна.

Төлөвлөж байгаагаар, нийт орлого 4,4 тэрбум евро болох бөгөөд үүнээс 3,317 тэрбум еврог /93,5 хувь/ холбооноос зохион байгуулах тэмцээнүүдэд оролцогчдод хуваарилах юм. Тухайлбал, УЕФА-гийн Аваргуудын Лиг ба Супер цомын тэмцээнд оролцох клубүүдэд нийтдээ 2,467 тэрбум евро /74,38%/ олгох бол Европын Лигт оролцох багууд 565 сая евро /17,02%/, Конференцийн Лигт оролцогч клубүүд 285 сая еврог /8,6%/ тус тус авна.

Парист болсон хуралдаанаар УЕФА-гийн дараагийн их хурлыг Белград хотноо 2025 оны дөрөвдүгээр сарын 3-нд, Гүйцэтгэх хорооны ээлжит хуралдааныг 2024 оны тавдугаар сарын 22-нд тус тус зохион байгуулахаар шийдвэрлэжээ.


Эх сурвалж: РИА Новости /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Мод тарих бодож байснаас чухал гэдгийг батлах өөр нэгэн шалтгаан олджээ
2024-7-26 15:46
Өрөнд дарагдсан энэтхэг эр 95 мянган ам.доллар хүрэх алмаазан “бух” олжээ
2024-7-26 15:01
Монложистикс Групп нь “Future CEO” тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ зарлаж байна
02024-7-26 14:11
Аэро Монголиа ХХК УЛААНБААТАР-СӨҮЛ чиглэлд хямд үнээр шөнийн нислэг зарлалаа
02024-7-26 14:04
Хүчирхийллийн хуульгүй ОХУ эмэгтэйчүүддээ биеэ хамгаалахыг заана
2024-7-26 14:00
Украин эмэгтэй хоригдлуудаа армид элсүүлж эхэллээ
2024-7-26 11:56
Парисын олимпын тамирчид бугуйн цаг, бөгж, шоколадаа хулгайд алдаж байна
2024-7-26 11:17
Парисын олимпод оролцож буй тамирчдын хамгийн өндөр орлоготой нь өдөрт 6 сая ам.доллар олдог
02024-7-25 21:57
Honda Хятад дахь дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ 30 хувиар танана
02024-7-25 17:09
Номын сангаас зээлсэн номыг 47 жилийн дараа буцаан өгчээ
2024-7-25 16:52