АНУ: Супермаркетад зэвсэгт этгээд гал нээсний улмаас 2 хүн амиа алдаж, 13 хүн шархаджээ
2021, 9 сарын 25. 0:180

АНУ-ын Теннесси мужийн нэгэн супермаркетад зэвсэгт этгээд гал нээсний улмаас 2 хүн амиа алдаж, 13 хүн шархаджээ.

АНУ-ын Теннесси мужийн Коллиервилл хотод байрлах "Kroger" супермаркетад орон нутгийн цагаар 23-ны өдөр буутай этгээд нэвтрэн гал нээж нэг хүний аминд хүрч, 13 хүнийг шархдуулсныхаа дараа өөрийгөө мөн буудсан тухай Ассошиэйтед Пресс болон орон нутгийн Теннесиан суваг мэдээлжээ. Мемфис хотоос 48 км-ийн зайд оршдог Коллиервилл нь 51,000 хүн амтай дагуул хот юм.

Орон нутгийн хууль сахиулах албаны мэдээлснээр амиа алдсан хүмүүсийн нэг нь гэмт этгээд бөгөөд өөрийгөө буудсан хэмээн таамаглаж байна гэжээ. Хэд хэдэн шархадсан иргэний биеийн байдал хүнд байгаа гэж цагдаа нар мэдэгдсэн ба гэмт этгээд болон хохирогчдын хэн болохыг одоогоор зарлаагүй байна. Түүнчлэн бууны суманд өртөөгүй нэг хүн сэтгэл зүйн цочролын улмаас эмнэлэгт хүргэгдсэн байна.

Теннесси зэрэг АНУ-ын өмнөд мужуудаар буу эзэмших эрх хамгийн нээлттэй байдаг юм. Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлснээр Теннесси муж энэ оны эхээр 21-ээс дээш насны насанд хүрэгчид улсын хэмжээний шалгалт, галт зэвсгийн сургалт авах шаардлагагүйгээр галт зэвсэг эзэмшихийг зөвшөөрсөн хуулийг баталсан байна.

Эх сурвалж: Asian Economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35