Пакистан улс Афганистанаас дүрвэж, орогнол хүсэгчдийг арваннэгдүгээр сар гэхэд нутаг дэвсгэрээс нь гарахыг шаарджээ
2023, 10 сарын 4. 19:040

2021 оны наймдугаар сард талибууд Афганистан улсын засгийн эрхийг булаан авснаас хойш олон зуун мянган афгани Пакистан улс руу дүрвэсэн билээ.

Улмаар албан бус тооцоогоор өдгөө Пакистан улсад нийт 1.7 сая афгани орогнол хүсэгчид байгаа юм. Тэгвэл Пакистан улсын зүгээс эдгээр орогнол хүсэгчдийг ирэх аваннэгдүгээр сар гэхэд нутаг дэвсгэрээс нь гарахыг шаарджээ.

Пакистаны Дотоод хэргийн сайд Сарфраз Бугтигийн мэдэгдсэнээр дүрвэгчийн статусаа албан ёсоор хүлээн аваагүй 1.7 сая афгани хүн энэ сардаа багтаан сайн дураараа тус улсын нутаг дэвсгэрийг орхих ёстой гэсэн юм. Эс бөгөөс тэд хүч хэрэглэхээ ч мэдэгдсэн байна.

Үүнээс гадна түүний мэдэгдсэн дагуу Пакистан улс ирэх арваннэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн хилийн хяналтаа чангатгаж, зөвхөн тус улсад нэвтрэх албан ёсны визтэй, паспорттой хүмүүсийг хилээрээ нэвтрүүлнэ гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18